동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн төвийн дарга И Ён Сог NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчлав2024-01-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.JPG  

첨부파일


1 сарын 16-ны өдөр Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн төвийн дарга И Ён Сог NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй харилцан сонирхсон асуудлаар санал бодол солилцов.

Ерөнхий нарийн бичгийнй дарга Им Бён Жин 2023 оны байгууллагын үйл ажиллагаа болон 2024 оны төлөвлөсөн ажлын талаар танилцуулж, Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн төвийн зүгээс NEAR-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэв.



И Ён Сог дарга NEAR-ийн үйл ажиллагааг өндөр үнэлж, цаашид цөмийн эрчим хүч, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны арга замыг эрэлхийлэх болно гэв.

Гёнсанбүг мужийн Зүүн тэнгисийн төв нь Пухан хотод байршдаг бөгөөд бүтцийн хувьд Иргэдтэй харилцах алба, Зүүн тэнгисийн аюулгүй байдал, стратегийн газар, Далайн газар, Загас агнуур технологийн төв, Далайн нөөцийн судалгааны төв зэрэг бүтэцтэйгээр Зүүн тэнгисийн бүсийг хөгжүүлэх, эрчим хүчний аж үйлдвэр, цөмийн эрчим хүчний бодлого, далайн бодлого, далайн амралт аялал, загас агнуурын технологи, усны нөөцийн судалгааны чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна. Нийт 200 гаруй ажилтантай.