동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хятад, Чинхай муж, NEAR-ийн 82 дахь гишүүнээр элсэх хүсэлт гаргав2024-01-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 칭하이성.jpg  

첨부파일

БНХАУ-ын Чинхай муж NEAR-д гишүүнээр элсэх хүсэлтээ NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт илгээв.Энэ оны 5 сард зохион байгуулахаар төлөвлөж буй "NEAR-ын Дээд түвшний Ажлын хэсгий хороо"-ны хуралд уг хүсэлтийг санал дэвшүүлж оруулах юм. Гишүүнээр элсэх нь батлагдвал NEAR-ийн гишүүн орон нутгийн 82-д хүрэх юм. 2021 онд Ляонин муж, 2023 онд Ганьсу муж тус Холбоонд элссэний дараагаар ийнхүү Чинхай муж гишүүнээр элсэх хүсэлт гаргаж байгаа бөгөөд одоогийн байдлаар Хятадаас 14 орон нутаг NEAR-ийн гишүүнээр элсээд байна.

.

Чинхай муж Хятадын баруун хойд хэсэгт орших бөгөөд нэр нь Хятадын хамгийн том давстай нуур болох Чинхай нуураас гаралтай.Товчилсон нэр нь Чин, мужийн төв нь Шинин хот. Тус мужид 55 үндэстэн ястан амьдардаг ба нийт хүн ам 5.95 сая. Газарзүйн байрлалын хувьд Чинжяны өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршдог тул нийт нутаг дэвсгэр нь тэгш өндөрлөгийн ангилалд багтах бөгөөд дундаж өндөр нь 3000 м орчим, хамгийн өндөр нь 6860 м, хамгийн нам нь 1650 м юм.