동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын Ерөнхий нарийн бичгийн дарга БНСУ-ын Гадаад хэргийн яаманд айлчиллаа2024-01-10

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.jpg  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1-р сарын 8-ны даваа гарагт БНСУ-ын Гадаад хэргийн яаманд зочилж, Солонгосын хойгийн энх тайвны хэлэлцээрийн хэлтсийн дарга Ким Геон, дэд дарга Жон Бён Вон нартай албан уулзалт хийлээ. Уулзалтаар NEAR Холбоо болоод холбооны 2023 оны үйл ажиллагааг танилцуулснаас гадна Зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргаа хоорондын солилцоо, хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулах бүрэн боломжтой тул цаашид NEAR Холбооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүслээ. 



Хэлтсийн дарга Ким Геон болон дэд дарга Жон Бён Вон нар “ Та бүхний энэхүү айлчлал нь бидэнд NEAR Холбоог ойлгох боломж олгож байна, цаашид NEAR-ын үйл ажиллагааг идэвхитэй сонирхох болно” хэмээлээ.