동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR- ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бүсан хотын захирагчид бараалхав2023-03-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3 дугаар сарын 22-ны өдөр Бүсан хотын захирагч Пак Хён Жүнд бараалхаж, Бүсан хот тэргүүтэй NEAR-ийн гишүүн  орон нутгууд NEAR-ийн үйл ажиллагаанд анхаарал тавьж, энэ оны 10 дугаар сард Үльсан хотод болох NEAR-ийн 14-р Бүгд хуралд оролцохын зэрэгцээ NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас зохион байгуулдаг “Ажлын хэсгийн хорооны хурал”, “Манлайлагч залуучуудын форум” зэрэг олон улсын томоохон арга  хэмжээнүүдэд  анхаарч ажиллахыг хүсэв. Түүнчлэн Бүсан-2030 Дэлхийн экспог амжилттай зохион байгуулахыг хүсэв.


Хариуд нь Бүсан хотын захирагч Пак Хён Жүн  NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад томилогдсон Им Бён Жинд баяр хүргэн, Бүсан хотын захиргаанд айлчилсан явдалд талархсанаа илэрхийлээд, NEAR-ийн Бүгд хуралд оролцохыг бодно гээд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.