동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тэргүүтэй Сүхбаатар аймгийн төлөөлөгчид NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчлав.2023-03-03

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 단체사진.JPG  

첨부파일

3 сарын 2-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тэргүүтэй Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон Монгол улсаас БНСУ-ын Бүсан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нар NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт айлчилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзан Монгол улсын орон нутаг болон NEAR-ийн хамтын ажиллагааны арга замын талаар санал бодол солилцов.

Тус газарт хүрэлцэн ирсэн зочдод хандан Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин өнгөрсөн 2 сарын 1-ний өдөр ажлаа хүлээж авсанаас хойш анхны гадаад зочид гэдгийг онцлон тэмдэглээд Монгол улсын 21 аймаг, 1 хот NEAR-ийн үйл ажиллагаа, арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлэхийн зэрэгцээ Олон улсын форум, Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурал, Бүгд хурал, Хүүхдийн гар зургийн уралдаан зэрэг энэ жил болох NEAR-ийн арга хэмжээнд ч идэвхтэй оролцохыг хүсэв.

Ж.Батсуурь гишүүн 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа NEAR-ийн төрөл бүрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан бөгөөд Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаанд NEAR Холбоо чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Мөн Сүхбаатар аймагт нисэх онгоцны буудал байгуулах, Монгол, Хятад, Солонгосын боомтод түшиглэсэн харилцаа, Солонгост богино хугацааны ажиллах хүч илгээх, Солонгос жуулчдыг татах тал нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулагч татах сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ тал дээр NEAR-ийн зүгээс тусалж дэмжихийг хүсээд энэ жил болох NEAR-ийн Бүгд хуралд Сүхбаатар аймгаас холбогдох хүмүүсээ идэвхтэй оролцуулах болно гэв.



Нөгөөтээгүүр NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас цаашид Сүхбаатар аймгийн зүгээс тавьсан ажиллах хүч илгээх, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг төрөл бүрийн салбарын харилцаа, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрт идэвхтэй дэмжлэг үзүүлэхийн тулд NEAR Холбооны вэбсайтаар дамжуулан Сүхбаатар аймгийн тухай холбогдох мэдээллийг оруулж, гишүүн орон нутгуудтай хуваалцахаар төлөвлөж байна.