동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Пухан хотын дарга И Ган Догд бараалхав.2023-02-16

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 기념사진.JPG  

첨부파일

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2 дугаар сарын 16-ны өдөр Пухан хотын захиргааны ордонд айлчилж хотын дарга И Ган Догтой уулзан NEAR-ийн үйл ажиллагааг дэмжиж, үйл ажиллагааны санхүүд дэмжлэг үзүүлдэгт талархдагаа илэрхийлж, Пухан хотноо болох Зүүн хойд Азийн удирдлагуудын эдийн засгийн хамтын ажиллагааны форум, Зүүн тэнгисийн орчмын хотуудын хурал зэрэг олон улсын арга хэмжээг зохион байгуулахад NEAR Холбоо идэвхтэй дэмжинэ гэдгээ илэрхийлэв.



Пухан хотын дарга И Ган Дог Им Бён Жин даргыг ажлаа хүлээж авсанд баяр хүргэж, NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар нь Пухан хотод байрлаж, Зүүн хойд Азийн орон нутгийн захиргааны байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг явуулахад чухал ач холбогдолтой байгууллага юм гэв. Түүнчлэн тэрээр Пухан хотоос олон улсын харилцаа, арга хэмжээг явуулахад NEAR Холбоотой хамтрах болон дэмжлэг авахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.



Мөн энэ өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Пухан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зочилж, Хурлын дарга Бэк Ин Гюд бараалхан NEAR Холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, Пухан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын түвшин NEAR-ийн үйл ажиллагааг сонирхож, дэмжиж ажиллахыг хүсэв.