동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Японы үндэсний баярын өдрийн хүлээн авалтад оролцов.2023-02-15

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 오스카 츠요시 총영사.JPG  

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин тэргүүтэй тус газрын ажилтнууд 2 сарын 14-ний өдөр Бүсан хот дахь Парадайс зочид буудалд болсон Японы үндэсний баярын өдрийн хүлээн авалтад оролцож, баяр хүргэв.

Бүсан хот дахь Япон улсын Ерөнхий консулын газраас зохион байгуулсан уг хүлээн авалт нь КОВИД-19 гарснаас хойш 4 жилийн дараа зохиогдож байгаа бөгөөд Япон улсын Ерөнхий консул Оска Цүёоши, Бүсан хотын захирагч асан Хо Нам Шиг, БНХАУ-аас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жин Ли Пю, Солонгосын Үльсан хот болон Гёнсаннам мужийн захиргааны Олон улсын харилцааны элч зэрэг 300 гаруй хүн оролцов.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин уг арга хэмжээнд оролцсон Хятад улсаас Бүсан хотод суугаа Ерөнхий консул Жин Ил Пютай уулзан NEAR болон тус Холбоонд элссэн Хятад улсын орон нутгуудын талаар товч танилцуулж, цаашид NEAR-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэв.


Үүний зэрэгцээ Бүсан хотын захирагч асан Хо Нам Шиг(Одоо Шилла их сургуулийн захирал), Бүсан хотын захиргааны Олон улсын харилцааны элч Шин Жэ Хён, Үльсан хотын захиргааны Олон улсын харилцааны элч Пак Чоль Мин, Гёнсаннам мужийн захиргааны Олон улсын харилцааны элч Гим Бён Ён, Ази Номхон далайн хотуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх байгууллага(TPO)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ү Гён Ха, Дунсо их сургуулийн захирал Жан Жэ Гүг, Бүсаны Гадаад хэлний их сургуулийн захирал Жан Сүн Хэн зэрэг төр захиргаа, боловсролын салбарын хүмүүстэй уулзаж, NEAR-ыг танилцуулж, нөхөрлөлийг бэхжүүлэв.