동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын гишүүн орон нутгуудын сурагчдын дунд зарласан гар зургийн 7 дахь удаагийн уралдааны дүн гарлаа.2019-11-25

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 1.최우수.jpg  

첨부파일

NEAR Хэрэг эрхлэх газраас 2013 оноос эхлэн жил бүр тус Холбооны 5 улсын сургуулийн сурагчдад зориулсан гар зургийн уралдааныг зохион байгуулж ирсэн бөгөөд 11 сарын 25-ны өдөр энэ удаагийн уралдааны дүнг гаргав. Энэ удаагийн уралдаанд  хамгийн их бүтээл буюу Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос 5 улсын 17 орон нутгаас 170 бүтээл(Хятад 47, Япон 4, Солонгос 4, Монгол 19, Орос 96) ирсэн юм.



Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн 5 хүн шүүж шалгаруулсан бөгөөд 1-р байрт ОХУ-ын Томск мужийн Хүүхдийн урлагийн сургуулийн сурагч Крилова Екатеринагийн “Тагнай өвсний эрэлд” бүтээл шалгарсан бөгөөд 2-р байрт 4 бүтээл, 3-р байрт 15, тусгай байрт 21 буюу нийт 41 бүтээл шалгарав.


NEAR Хэрэг эрхлэх газраас Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр уралдааны талаар мэдээлсэн бөгөөд цаашид БНСУ-ын Гёнсанбүг мужид тус Хэрэг эрхлэх газар байрладагын хувьд мужийн хотуудад гар зургийн уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулж зургаар дамжуулан Зүүн хойд Азийн хүүхдүүд хөрш улс орныхоо соёл, уламжлалыг ойлгоход тус нэмэр болохыг зорино.



Энэ удаагийн уралдаанд шагналт байр эзэлсэн сурагчдад тусгай үнэ бүхий эд зүйл, нийт оролцогчдод уралдаанд оролцсон тухай тодорхойлолт, дурсгалын зүйл гардуулах ба гишүүн орон нутгууд руу шуудангаар явуулах болно.