동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Орон нутгийн танилцуулга

Орон нутгийн танилцуулга Орон нутгийн танилцуулга

[БНХАУ, Жилинь муж] 12 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн үзэсгэлэн болно.2019-06-19

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 中 창춘서 8월 제12회 중국-동북아박람회 열려.jpg  

첨부파일

8 сарын 23-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Жилинь мужийн Чанчүн хотноо 12 дахь удаагийн Хятад-Зүүн хойд Азийн үзэсгэлэн болно. Жилиний өдрийн сонин нь уг арга хэмжээний талаар “5G сүлжээний эрин үед Хятадын Зүүн хойд бүсийн хоцрогдсон аж үйлдвэрийн сууринг бүхэлд нь өөрчилж хөгжүүлэх асуудлыг голчлон тавих нээлттэй олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Зүүн хойд Азийн нээлттэй хамтын ажиллагааны шинэ боломжийг олно” гэж онцлон тайлбарлажээ. Түүнчлэн “Интернеттэй холбогдох ухаалаг машиний нийлүүлэлт, хиймэл бодит орчин(VR)·хагас бодит орчин(AR)-ий шинэчлэл, эм нэлгийн тоног төхөөрөмж, дэвшилтэт төхөөрөмж, шинэлэг материал зэрэг салбарт Жилинь муж ба Солонгос, Японы тэргүүний үйлдвэрлэгч компани хооронд харилцааны платформийг бий болгоно” гэв. Түүнээс гадна үзэсгэлэнгийн үеэр “Итгэл ба хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Зүүн хойд Азийн сайхан ирээдүйг бий болгох” сэдвээр Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааны дугуй ширээний хурал болно. Энэхүү арга хэмжээг ЗХАНЗХ(NEAR)-ны Хэрэг эрхлэх газар, Жилинь мужийн Ардын засгийн Гадаад харилцааны газар хамтран зохион байгуулах бөгөөд Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, энхтайван ба хөгжил цэцэглэлтийг зорилго болгон хамтран ажиллах юм.