동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR ХЭГ-аас 9 дэх удаагийн олон улсын тээвэр ложистикийн ж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцов.2019-04-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 KakaoTalk_20190422_132110759.jpg  

첨부파일


Тус газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пак Сон Мин, БНХАУ-аас ирж ажиллаж буй төрийн албан хаагч Ли Ян нар 4 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Гёнги мужийн Гуяан хотын KINTEX төвд болсон 9 дэх удаагийн олон улсын тээвэр ложистикийн аж үйлдвэрийн үзэсгэлэн(KOREA MAT 2019)-д оролцов. Тухайлбал “4 дөх аж үйлдвэрийх хувьсгал, дэвшилтэт тээвэр ложистикийн технологийг ашиглах страегийн тухай семинар”-т оролцож, NEAR-ын гишүүн орон нутаг болох БНСУ-ын Ганвон муж болон өөр бусад газруудын павилионоор явж танилцав.

Олон улсын тээвэр, ложистикийн аж үйлдвэрийн үзэсгэлэн нь тээвэр үйлчилгээ, хадгалалт, IT, тээвэр ложистикийн тоног төхөөрөмжийн салбарыг хамрах Солонгосын хамгийн том тээвэр ложистикийн чиглэлийн арга хэмжээ юм. Пак Сон Мин дарга уг арга хэмжээг зохион байгуулсан Солонгосын нэгдсэн тээвэр ложистикийн нийгэмлэгийн холбогох хүмүүстэй уулзан ирэх жилийн 8 сард БНХАУ-ын Хэйлонжан мужийн Сүйфэнхо хотноо болох 1 дэх удаагийн Тээвэр ложистикийн хорооны хурлын бэлтгэлийг хангахын тулд энэ чиглэлийн хамтын ажиллагааны талаар санал бодол солилцож, тээвэр ложистикийн чиглэлийн компани, байгууллагуудтай харилцаа тогтоох боломжийг судлав.