동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ын ХЭГ нь Зүүн Хойд Азийн Усан замын аялал жуулчлалыг идэвхжүүлэх зорилгоор гишүүн орон нутаг – компани – аялал жуулчлалын компаниудын дунд зөвлөгөөнийг зохион байгууллаа2019-02-26

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 간담회장 전경.JPG  

첨부파일

NEAR-ын ХЭГ нь 2019 оны 2-р сарын 20-ны өдрийн 15-16 цагийн хооронд Пухан хотын “Поско” Олон улсын төвийн 2 давхарын хурлын танхимд “Зүүн Хойд Азийн Усан замын аялал жуулчлалыг идэвхжүүлэх зорилгоор Гёнсанбүг муж болон NEAR-ын гишүүн орон нутгууд, усан замын компани болон аялал жуулчлалын компаниудын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.


Зөвлөгөөнд NEAR-ын ХЭГ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён болон Япон улсын Киото мужийн усан боомтын хэлтсийн дарга “Мишима Усамү” ОХУ-ын Сахалин мужийн аялал жуулчлалын хэлтсийн дарга “Наталья Пахолкова” мөн гишүүн орон нутгуудын холбогдох албаны хүмүүс, “Silversea”, “Costa”, “Carnival Corporation” зэрэг усан замын компаниуд, “Panstar”, “Lotte аялал жуулчлалын хөгжил”, “Hyundai Asan”, ОХУ-ын “Делиганс Камчатка” зэрэг усан замтай холбоотой аялал жуулчлалын компаниуд түүнчлэн Хятад улсын Шанхайн “Ү Сун Гү” Олон улсын усан замын терминалаас холбогдох хүмүүс ирж оролцсон.



Пухан хот нь “Пухан хотын усан замын өнөөгийн байдал”, Гёнсанбүг мужийн соёл, аялал жуулчлалын корпораци нь “Гёнсанбүг мужийн усан замын аялал” сэдвээр илтгэл болон Олон улсын усан замын аж үйлдвэрийн судалгааны төвийн захирал “Ким Жун Нам”-ын сэдвээр зөвлөгөөн зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид хоорондоо чөлөөт ярилцлага хийсэн.




Зөвлөгөөний дараа Пухан хотын захиргааны урилгаар 2020 онд баригдаж дуусах Олон улсын усан замын терминал “Ёнил” боомттой танилцлаа.