Гёнсанбүг мужийн Приморийн хязгаар дахь худалдаа, хөрөнгө оруулалтын албаны дарга Со Дон Соб 6-р сарын 27-ны өдрөөс 7-р сарын 3-ны өдрүүдэд ОХУ-ын Сахагийн Бүгд Найрамдах Улсад айлчилж байна.
Со дарга Сахагийн БНУ-ын Гадаад харилцаа, Үндэстний асуудлын яам, Аж ахуй, худалдааны яам, Хойд Зүүн холбооны их сургууль зэрэг газруудад зочилж, солонгос хэлний боловсролын түгээлт, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг Солонгос бараа бүтээгдэхүүний импортын талаар хамтран ажиллах хүсэлтийг тавьжээ.
Мөн 6-р сарын 29-ний өдөр Сахагийн БНУ-ын “Ысыах” зуны наадамд оролцсон байна.