본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Кёнсанбүг мужийн ИТХ-д айлчиллаа

2025-01-24

Бичлэг оруулах

Admin

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1 сарын 24-ний өдөр  Кёнсанбүг мужийн ИТХ-ын Төлөвлөлт, эдийн засгийн хороонд зочилж, тус хорооны дарга И Сон Хи болон төлөөлөгчдөд NEAR-ийн энэ жилийн төсвийн нэмэгдлийг баталсан явдалд талархал илэрхийллээ. Тэрээр мөн 2025 оны NEAR-ийн үйл ажиллагааны чиглэл болон гол арга хэмжээнүүдийн талаар танилцуулж, цаашид NEAR нь нэр хүндтэй олон улсын байгууллага болон хөгжихөд мужийн ИТХ-аас тууштай дэмжиж ажиллахыг хүсэв.


Мөн тэрээр 3 сарын 12-14-ний өдрүүдэд Жэжү тусгай захиргаат мужид болох "NEAR-ийн гишүүн орон нутгуудын хурал"-т Кёнсанбүг мужийг төлөөлөн мужийн ИТХ-ын Төлөвлөлт, эдийн засгийн хорооны дарга оролцож, нээлтийн үг хэлэхийг хүссэн байна.


Хариуд нь И Сон Хи дарга уг хүсэлтийг нааштайгаар хүлээн авч үзэхээ илэрхийлж, цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд илүү их анхаарал хандуулна гэдгээ мэдэгдэв. Мөн NEAR-ийн Хэрэг эрхлэх газар олон арга хэмжээ зохион байгуулдаг хэдий ч төлөөлөгчид тэдгээрийн талаар хангалттай мэдээлэлгүй байгааг дурдаж, энэ талаар төлөөлөгчдөд илүү сайн ойлголт өгөх хэрэгтэй гэж зөвлөв.


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны төсвийг Кёнсанбүг мужийн захиргаанаас бүрэн санхүүжүүлдэг бөгөөд мужийн ИТХ (Төлөвлөлт, эдийн засгийн хороо)-аас төсвийг хянан баталдаг.