본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Дай Бин NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргад хариу захидал илгээв

2025-01-22

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

БНХАУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд Дай Бин NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаас Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэн илгээсэн захидлын хариуд талархал илэрхийлж, цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газар, Зүүн хойд Азийн бүс нутаг болон Солонгос, Хятадын орон нутгийн захиргааны байгууллагуудын солилцоо, хамтын ажиллагааг дэмжихийн тулд NEAR-тай идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин энэ оны 1 сарын 3-ны өдөр шинээр томилогдсон Элчин сайд Дай Бинд баяр хүргэсэн захидал илгээсэн билээ.



Мөн тэрээр 1 сарын 17-ны өдөр Элчин сайд Дай Бинтэй Гёнсанбүг мужийн захиргаанд уулзаж, Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хамгийн том олон талт харилцааны платформ болох NEAR-ийг танилцуулж, БНХАУ-ын Элчин сайдын яамны зүгээс идэвхтэй дэмжлэгт талархлаа илэрхийлэв. Түүнчлэн ирэх 6-р сард БНХАУ-ын Ляонин мужид болох NEAR-ийн Бүгд хурал болон цаашдын NEAR-ийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж, үргэлжлүүлэн дэмжихийг хүссэн байна.