본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас 2025 онд Хятад, Япон, Монгол, Орос улсын талаар танилцуулах хөтөлбөрийн төлөвлөгөө гарлаа

2025-01-09

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь орон нутгийн ахлах сургуулийн сурагчдын олон улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, орон нутгийн нийгэмд хувь нэмэр оруулах зорилгоор БНСУ-ын Гёнсанбүг мужид байрлах ахлах сургуулиудад зочлон, Хятад, Япон, Монгол, Орос зэрэг Зүүн хойд Азийн орнуудын соёлыг танилцуулах 2025 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тус газар нь Гёнсанбүг мужийн Боловсролын газраар дамжуулан уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүссэн сургуулиудаас өргөдөл хүлээн авч, эцсийн байдлаар дараах 4 сургуулийг сонгожээ. Үүнд :

Гүми хотын Гёнбүг Гадаад хэлний ахлах сургууль (5 сарын дундуур),

Андун хотын Пүнсан ахлах сургууль (5 сарын сүүлээр,

Ёнжу хотын Солонгосын Ирээдүйн Аж үйлдвэрийн ахлах сургууль (7 сарын дундуур),

Гёнжү хотын Мэдээллийн ахлах сургууль (10 сарын эхээр) .



Уг хөтөлбөр нь Зүүн хойд Азийн 4 улс (Хятад, Япон, Монгол, Орос)-ын зан заншил, уламжлалт хоол, гол аялал жуулчлалын газрууд зэрэг соёлын талаар голчлон танилцуулах бөгөөд илтгэл хэлбэрээр явуулна. Тус газрын мэргэжилтнүүд болон тухайн орны төлөөлөгчид сургуулиудад биечлэн зочилж уг хөтөлбөрийг явуулах юм. Дээрх сургуулиудад 4 орноос 2 орныг сонгон танилцуулж, сурагчдад илүү гүнзгий танилцах боломжийг олгоно.

Нөгөөтэйгүүр, NEAR-ийн Хэрэг эрхлэх газар 2024 онд Пухан хотын ахлах сургуулийн сурагчдад олон улсын талаар танилцуулах хөтөлбөрийг 3 удаа (Орос, Япон, Монгол) явуулсан байна.