Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 1 сарын 7-ны өдөр БНСУ-д суугаа Лаос улсын Элчин сайд Сөнгкан Лоунгмунинтхонтой уулзаж, NEAR болон Лаосын орон нутгийн хамтын ажиллагааны асуудал, NEAR-ын дэд гишүүнчлэлийн талаар санал солилцлоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагаа, мөн сурвалжлагч гишүүний талаар танилцуулсан бөгөөд Зүүн хойд, өмнөд Азийн нутгийн захиргаадын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Лаосын нутгийн захиргааны байгууллагыг NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсүүлэх талаар дэмжлэг хүслээ.

Элчин сайд Сөнгкан Лоунгмүнинтхон NEAR-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан Ерөнхий нарийн бичгийн даргад хандан “NEAR нь Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй”-г онцолсон байна. Мөн Лаос нь 2024 оны ASEAN-ий тэргүүлэгч орны хувьд зөвхөн ASEAN-ий хүрээнд төдийгүй Зүүн хойд Азитай хамтран ажиллахад өндөр ач холбогдол өгч буйгаа дурджээ. Лаосын муж, орон нутгийн засаг захиргааг NEAR-т элсүүлэх асуудалд Элчин сайдын яам идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Лаосын муж, орон нутгийн засаг захиргааг NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсүүлэхээс өмнө энэ оны 3-р сард Жэжү мужид болох NEAR-ийн гишүүн орон нутгуудын хуралд Лаосын төлөөлөгч оролцох боломжтойг дурдав. Хариуд нь Лоунгмүнинтхон сайд NEAR-аас урилга ирүүлбэл үүнийг Лаосын орон нутгийн засаг захиргаанд хүргүүлж, семинарт оролцуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгджээ.

Одоогоор NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь NEAR+2 бодлогын хүрээнд зөвхөн Зүүн хойд Азийн гишүүн орнууд төдийгүй Зүүн өмнөд Ази, Төв Азийн орон нутгийн засаг захиргаадын гишүүнчлэлийг идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд 2024 оны 9-р сард БНХАУ-ын Шэньян хотод болсон NEAR-ын 14 дэх удаагийн Дээд түвшний Ажлын хэсгийн хурлын үеэр Киргиз улсын Чүй муж NEAR-ийн хоёр дахь сурвалжлагч гишүүнээр элсээд байна.