본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

12 дахь удаагийн “NEAR Хүүхдийн гар зургийн уралдаан”-ы шагналын эзэд тодорлоо

2024-11-05

Бичлэг оруулах

Admin

첨부파일

▲ Тэргүүн байр, БНСУ, Сөүл хот, Ким Жиюний "Хуан Юн баатар Хамаг амьтны тусын тулд"


Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газраас 11 сарын 5-ны өдөр NEAR Хүүхдийн 12 дахь удаагийн гар зургийн уралдаан -д ирүүлсэн бүтээлүүдээс 155 бүтээлийг онцлон шалгаруулж, шагналын эзэдийг албан ёсоор зарлав. Уг уралдааны бүтээлүүдийг Солонгосын Урлагийн Холбооны Пухан хот дахь салбарын төлөөлөл шалгаруулсан болно

Энэ жил "Нутаг орны домог" сэдвээр уралдааныг зохион байгуулсан бөгөөд уралдаанд Зүүн хойд Азийн 5 орны 36 орон нутгийн хүүхэд сурагчид нийт 678 бүтээл ирүүлжээ.

Тэргүүн байрт БНСУ-ын Сөүл хотоос оролцсон Ким Жиюний "Хуан Юн баатар Хамаг амьтны тусын тулд" нэртэй бүтээл шалгарсан бөгөөд тус бүтээл нь Солонгосын Тангүны домгийг харуулж, уралдааны сэдэвтэй нийцсэн, урлагийн үнэ цэнэ болон бэлгэдлийн хувьд онцгой үнэлгээ авсан байна.

Удаах байрт дараах бүтээлүүд шалгарсан болно:

  • Хятад, Ляонин мужийн Ян Хаотунгийн "Домогт Цэрэг эр"
  • Хятад, Хунань мужийн Ху Нинжигийн "Шианг голын дагина"
  • Хятад, Хунань мужийн Юан Кэгийн "Луугийн домог"
  • Хятад, Хунань мужийн Пэн Фулиний "Найман тэнгисийг гатлах нь"
  • Япон, Тоттори мужийн Хамада Жүнсэйгийн "Найман могойг дарах нь"
  • Япон, Хёго мужийн "Бурхдын аугаа түүх"
  • Солонгос, Жэжү хотын Ким Үжиний "Жэжүгийн Ёндүамын домог"
  • Солонгос, Жэжү хотын О Ын Сангийн "Нар, сар"
  • Монгол, Увс аймгийн Г.Гэрэлмаа "Миний мэдэх Монгол Наадам"
  • Орос, Томск мужийн Степаненко Софягийн "Бөө мөргөлийн домог"

Нийт 10 бүтээл удаах байрт шалгарсан бөгөөд гуравдугаарт байрт  Солонгосын Чүнчоннам мужийн Кан Хансогийн "Баригүнжийн домог" зэрэг 20 бүтээл хүртжээ. Мөн тусгай байрт Солонгосын Гёнсанбүг мужийн мужийн И Жианы "Шидэт лимбэ: Солонгосын домгийн талаар" бүтээл зэрэг 124 бүтээл оролцогчийн шагнал хүртсэн болно.

Тус газраас уралдаанд оролцсон батламж, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлсийг 12-р сард харьяа орон нутгийн захиргаа руу нь илгээх болно.


Хавсралт 1. . NEAR Хүүхдийн гар зургийн 12 дахь удаагийн уралдаан мэдээлэл (바로가기)

      2. Шагналт байр (바로가기)