본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жанжиажэ хотын Намын нарийн бичгийн даргатай үдийн зоогийн үеэр уулзав

2024-10-28

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 22-ны өдөр Хунань мужийн Жанжижэ хотын Намын нарийн бичгийн дарга Лю Гэаний урилгаар үдийн зоогт уригдахдаа NEAR-ийн Хэрэг эрхлэх  газар болон Хунань мужийн Жанжиажэ хот хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Им дарга цаг гарган найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд, “Хунань мужийн Шинэчлэлийн хороо”-г Жанжиажэ хотод байнга зохион байгуулж байгаад баяр хүргэв. Тэрээр Шинэчлэлийн хорооны арга хэмжээ Жанжиажэ хотод болсоноор хотыг сурталчлах, Жанжиажэгийн өндөр чанартай болон ногоон хөгжлийг дүр төрхийг Зүүн Хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын анхааралд хүргэх сайхан боломж гэж онцлон дурдлаа.

Лю Гэань дарга Жанжиажэгийн одоогийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, ялангуяа Жанжиажэ хот солонгос жуулчдын хамгийн ихээр зорчдог хот болохыг онцлон тэмдэглэв.

Уулзалтад Им даргаас  гадна ОХУ-ын Сахагийн БНУ-ын Шадар сайд  Борисов Ким, мөн улсын Гадаад Харилцаа, Үндэстний Хэрэг Эрхлэх Яамны сайд Кириллин Гаврил, БНХАУ дахь БНСУ-ын Ерөнхий Консулын газрын консул Пак Санжин, Солонгосын Аялал Жуулчлалын Газрын Гадаад Харилцааны хэлтсийн дарга Ким Ёнжэ, Солонгосын Аялал Жуулчлалын Газрын БНХАУ-ын Ухань хот дахь салбарын захирал Но Сонхун, NEAR Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жүхуа нар оролцов.



Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин болон NEAR-ийн гишүүн орон нутгуудын төлөөлөгчид Жанжиажэд байх хугацаандаа Жанжиажэ хотын ногоон хөгжлийн тэргүүлэгч компани болох Чянькун Эрүүл Мэндийн Үйлдвэрлэлийн Цогцолбор, Шянь-Амэй Хүнсний ХХК, Хятадын Тужя үндэстний нэхмэл урлалын музей зэрэг газруудаар зочлов.