Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 10 сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хунан мужийн Жанжиажэ хотноо болсон Шинэчлэлийн хорооны хуралд оролцсон ОХУ-ын Сахагийн БНУ-ын Шадар сайд Борисов Ким тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Им дарга Сахагийн БНУ 2018-2021 онд NEAR-ийн 13 дахь удаагийн тэргүүлэгчээр ажилласан туршлагатайгаас гадна Биеийн тамирын хорооны зохицуулагчийн үүрэгтэй, мөн энэ жил болсон NEAR-ийн арга хэмжээнд олноор оролцох зэргээр тус Холбооны үйл ажиллагааг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Хариуд нь Шадар сайд Борисвов ирэх жил Сахагийн БНУ-д онлайн болон танхимын хэлбэрээр болох Биеийн тамирын хорооны арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг хүссэн бөгөөд Им дарга тус хорооны арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дээд зэргээр дэмжлэг үзүүлнэ гэв.

Энэ удаагийн уулзалтад Борисов Ким Шадар сайдаас гадна тус улсын Гадаад харилцаа, үндэстний асуудал хариуцсан сайд Кириллин Гаврил хамт байлцав..