NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Монгол улсын төлөөлөгчөөр ажиллахаар шинээр томилогдсон Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагч Х.Монголжин 10 сарын 28-ны өдөр Ерөнхий Нарийн бичгийн дарга Им Бён Жинээс батламжаа гардан авлаа.
Х.Монголжин нь ОХУ-ын (хуучнаар) Зүүн Сибирийн Технологийн Их Сургуулийг гаалийн мэргэжлээр төгссөн бөгөөд Сэлэнгэ аймгийн гаалийн байгууллагад 6 жил гаруй хугацаанд гаалийн байцаагчаар ажилласан туршлагатай.
Тэрээр цаашид NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст ажиллаж, Монголын гишүүн байгууллагуудтай холбоо тогтоох, зохицуулах ажлыг хариуцах юм. Х.Монголжин нь Казахстан улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Удирдлагын академид нэг жилийн хугацаанд суралцсан туршлагатай бөгөөд NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт амжилттай ажиллаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Нөгөөтэйгүүр, 2023 оны 10-р сараас NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Монгол улсын орон нутгуудын төлөөлөгчөөр ажилласан М.Энхжаргалын томилолтын хугацаа 2024 оны 10 сарын 16-ны өдөр дуусгавар боллоо. Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён сүүлийн нэг жилийн турш тус газрын үйл ажиллагааг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн М.Энхжаргалын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, талархалын цом гардуулав.