Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО
홈 Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ
NEAR-ийн Хэрэг эрхлэх мэргэжилтнүүд Ляонин мужийн гадаад харилцааны газрын төлөөлөгчтэй ажил хэргийн уулзалт хийв2023-01-11
Бичлэг оруулахAdmin
Файл 랴오닝성 외사판공실.jpg
1 сарын 5-ны өдөр NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жүхва тэргүүтэй мэргэжилтнүүд NEAR-ийн гишүүн орон нутаг болох БНХАУ-ын Ляонин мужийн гадаад харилцааны газрын төлөөлөгч Кан И болон дэд дарга Ван Мон нарыг Солонгос улсад айлчилсантай холбогдуулан ажил хэргийн уулзалт хийв. Сөүл хотод болсон энэхүү уулзалтаар NEAR-ийн Хэрэг эрхлэх газар болон Ляонин мужийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Ляонин мужийн талаас энэ оны 10-р сард БНСУ-ын Үльсан хотноо болох NEAR-ийн Бүгд хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид Зүүн хойд Азийн орон нутгуудад зохион байгуулагдах арга хэмжээнд NEAR-аар дамжуулан оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг ажлаа хүлээж авмагцаа Ляонин мужид айлчлахыг урьсан юм.
NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид Ляонин мужийг NEAR-ийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладагт талархал илэрхийлж, Ляонин мужийн цаашдын олон улсын солилцоо, хамтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж ажиллана гэдгээ илэрхийлэв.
Хариу