동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Гишүүн орон нутгийн мэдээ

Орон нутгийн танилцуулга Гишүүн орон нутгийн мэдээ

Япон, Шиманэ, Тоттори, Фүкүй мужийн захирагч нар сонгуульд ялалт байгуулав.2023-04-11

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 일본 지사 당선.jpg  

첨부파일

4 сарын 9-ний өдөр болсон Японы орон нутгийн сонгуульд NEAR Холбооны гишүүн орон нутаг болох Шманэ, Тоттори, Фүкүй мужийн захирагч нар бүгд ялалт байгуулав.


Шиманэ мужийн захирагч Марүяама "4 жилийн турш мужаа хариуцан ажиллах болсондоо ихэд талархаж байгаагаа илэрхийлээд хүн амын бууралтыг зогсоохын тулд хүүхэд өсгөх гэр бүлийн ажлын байрыг нэмэгдүүлнэ" гэв.

Тоттори мужийн захирагч Хирай "Мужийн ард иргэдийн хамтаар 4 жил шийдвэр гаргаж, ажиллах болно. Мужийн ард иргэдийн төлөөллийн хувьд нэгэн сэтгэлээр иргэдийн хамтаар хичээхээ амлаж байна" гэж 5 дахь удаагаа сонгогдож буй сэтгэгдлээсээ хуваалцав.

Фүкүй мужийн захирагч Сугимото "Би албан тушаалынхаа анхны хугацааг сайн үнэлгээ авсан гэж бодож байна. Юуны өмнө ирэх хавар нээлтээ хийх Хокүрикү Шинкансены үр нөлөөг өргөтгөж, мужийн хэмжээнд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дэмжих, хүүхэд хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эмнэлгийн болон асаргаа сувилгааны дэмжлэг үзүүлэх зэрэг нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлэхийг хүсч байна" гэв.


Японы орон нутгийн сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Харин энэ жил орон нутгийн нэгдсэн сонгууль буюу орон нутгийн засаг захиргааны тэргүүн, нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгууль зэрэг явагдсан. Энэ удаа захирагчийн сонгууль 9 газар болж, NEAR-ийн гишүүн орон нутаг болох дээрх гурван мужийн захирагч нар сонгуульд өрсөлдөж бүгд дахин сонгогдсон юм.


※ Зураг, зүүн талаас Шиманэ мужийн захирагч Марүяама, Тоттори мужийн захирагч Хирай, Фүкүй мужийн захирагч Сугимото