본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга "БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт-д оролцов.

2025-09-23

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1 (2).jpg

첨부파일


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва 9 сарын 19-ний өдөр БНХАУ-д томилолтоор яваа Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг орлож, БНСУ-ын Бүсан хотын Парадайс зочид буудалд болсон “БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт”-д оролцож баярын мэндчилгээ дэвшүүлэв.Уг арга хэмжээг зохион байгуулагч байгууллагын төлөөлөл болох Ерөнхий консул Жинь Иль Пю, мөн Бусан хотод суугаа Орос, Казахстан, Вьетнам улсын Ерөнхий консулууд, Монгол Улсын Консул зэрэг гадаад улсын төлөөлөгчид, Бүсан хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, хотын ИТХ-ын төлөөлөгч, хотын захиргааны холбогдох хүмүүс, их сургуулийн ректорууд болон орон нутгийн салбар салбарын төлөөлөл, аж ахуйн нэгж, Хятад иргэдийн нийгэмлэг, оюутны холбооны төлөөлөл зэрэг нийт 250 гаруй хүн оролцов.

    


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын Олон улс, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чэ Жү Хва уг арга хэмжээнд оролцох үеэр Ерөнхий консул Жин Иль Пю, Дэд консул Үриби нартай уулзан БНХАУ байгуулагдсаны 76 жилийн ойд баяр хүргэхийн зэрэгцээ NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагааг танилцууллаа. Түүнчлэн Хятадын гишүүн орон нутгуудтай хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, Зүүн хойд Азийн хамтын хөгжил, цэцэглэлтийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

  


Мөн ОХУ-ын Ерөнхий консул Дудник болон оролцогч бусад орны төлөөлөлтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцав.