Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Хэрэг эрхлэх газар 9-р сарын 17-ны өдөр БНСУ-ын Гёнжү хотын “Гёнжү мэдээлэл” ахлах сургуульд зочлон, “Орос, Монголын соёлын онцлог” сэдэвт тусгай хичээл заалаа.
Тус хичээлийг NEAR-ийн орос мэргэжилтэн болон Монголын орон нутгийн төлөөлөгч нар хамтран удирдаж, сурагчдад хоёр улсын ард иргэдийн өдөр тутмын амьдрал, уламжлал, орчин үеийн соёлын талаар сонирхолтой мэдээлэл өгчээ. Үүгээр дамжуулан сурагчид олон улсын талаарх ойлголтоо тэлж, дэлхийн иргэний ухамсрыг төлөвшүүлэх боломж олдсон байна.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын зүгээс “Энэхүү хичээлээр дамжуулан сурагчид Монгол, Оросын соёл, нийгмийн талаар илүү өргөн мэдлэгтэй болж, цаашдаа олон улсын тавцанд өөртөө итгэлтэйгээр өрсөлдөх итгэл, урам зоригтой болоосой гэж найдаж байна” хэмээн онцолжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас хэрэгжүүлж буй “2025 оны Олон улсын ойлголцлын боловсролын хөтөлбөр”-ийн нэг хэсэг юм. Хөтөлбөрийн хүрээнд Гёнсанбүг мужийн боловсролын газраас санал болгосон дөрвөн ахлах сургуульд (Гүми хотын Гадаад хэлний ахлах сургууль, Андун хотын Пүнсан ахлах сургууль, Ёнжу хотын Ирээдүйн үйлдвэрлэлийн сургууль, Гёнжү хотын Мэдээлэл ахлах сургууль) Монгол, Орос, Хятад, Япон улсын соёлын тухай цуврал хичээлүүдийг үе шаттайгаар зохион байгуулжээ.
Энэ оны эхээр Гүми болон Андун хотын сургуулиудад, 8-р сард Ёнжу хотод “Хятадын тухай” хичээл заасан бол энэ удаад Гёнжү хотод “Монгол, Оросын тухай” хичээлээр хөтөлбөрөө амжилттай өндөрлөсөн байна.