Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9-р сарын 12-ны өдөр БНХАУ-ын Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы Жүнвэй хотод болсон “NEAR 2025-Аялал жуулчлалын хорооны хурал”-д оролцож, нээлтийн үг хэллээ. Энэ удаагийн хурал “Аялал жуулчлалын хамтын ажиллагааны боломжийг хуваалцаж, хөгжлийн ирээдүйг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор болж өнгөрлөө.
Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-оос зохион байгуулсан уг хурлаар NEAR-ийн гишүүн 16 орон нутгийн захиргаа, ажиглагч 2 байгууллага, холбогдох 3 байгууллагын төлөөлөл буюу нийт 6 улсын 21 гишүүн орон нутгийн захиргаа болон байгууллагаас оролцов. Мөн Солонгосын хот, мужийн захирагч нарын нийгэмлэгийн Хятад дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын Шиань дахь Ерөнхий консулын газар, мөн NEAR Холбоонд гишүүнээр элсэхээр судалж буй БНХАУ-ын Жянши мужийн төлөөлөгчид оролцож, нийтдээ 120 гаруй төлөөлөгч хуралд хүрэлцэн ирснээр арга хэмжээ өргөн дэлгэр болж өнгөрөв.
Хурлын нээлтийн үйл ажиллагаа Ниншягийн Хотон үндэстний ӨЗО-ы Гадаад харилцааны газрын дарга Бай Юйжэнь, мөн орны Ардын төлөөлөгчдийн их хурлын дэд дарга Дун Лин, дэд сайдын зэрэглэл)-ийн тавьсан мэндчилгээгээр эхлэв. Дараа нь NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин, Жүнвэй хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Лю Гочян, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, ОХУ-ын Буриадын БНУ-ын Шадар сайд Сухоруков Вячеслав нар үг хэлж, баяр хүргэлээ.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин мэндчилгээндээ Ниншягийн Хотон үндэстний ӨЗО нь аялал жуулчлалын арвин баялаг нөөц боломж, олон улсын хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан анх удаа аялал жуулчлалын хорооны хурлыг амжилттай зохион байгуулсныг өндрөөр үнэлэв. Мөн энэ хурлаар аялал жуулчлалын хамтын ажиллагаа, соёл-аялал жуулчлалын уялдаа холбоо, экологийн аялал жуулчлалын тогтвортой хөгжил зэрэг олон талт асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааг бэхжүүлэх Зүүн хойд Ази болон Төв Азийн бүс нутгийн чухал платформ болон өргөжнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Тус орны Ардын төлөөлөгчдийн их хурлын дэд дарга Дун Лин хэлэхдээ “Ниншя нь Хятадын барууны “эрдэнэсийн нутаг” бөгөөд түүх, соёлын баялаг нөөцтэй газар юм. Мөн NEAR-ийн гол гишүүн нутгийн захиргаа болохын хувьд бусад гишүүн аймаг, мужтай хамтран ажиллаж, аялал жуулчлалаар дамжуулан хүн төрөлхтний хамтын ирээдүйн үзэл санааг хэрэгжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа онцоллоо. Түүнчлэн цаашид NEAR-ийн гишүүн орон нутгуудтай хамтран илүү том үүрэг гүйцэтгэж, шинэ цаг үеийн нээлттэй хамтын ажиллагаа, харилцан ашигтай харилцааны шинэ тавцанг хамтдаа нээж хөгжүүлэхийг уриалав.

Хурлын үеэр Монгол улсын Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Наранбаяр, ОХУ-ын Буриадын БНУ-ын Аялал жуулчлалын газрын дэд дарга, Япон улсын Окинава мужийн төлөөлөгч, БНСУ-ын Дэгү хотын төлөөлөгч зэрэг олон зочид илтгэл тавьж, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

<Батмөнх Наранбаяр Баянхонгор аймгийн орлогч даргын илтгэл>

<Сүн Лэй (孙蕾) БНХАУ-ын Шаньдун мужийн Соёл, аялал жуулчлалын газрын дэд даргын илтгэл> <Цыдыпова Баярма ОХУ-ын Буриадын Аялал жуулчлалын газрын дэд даргын илтгэл>

<Лю Бао (刘宝) БНХАУ-ын Хэнань мужийн II зэрэглэлийн Хянан шалгагчийн илтгэл> <Наказато Казуюки Япон улсын Окинава мужийн тамгын газрын дэд зөвлөхийн илтгэл>

<Лю Дан (刘丹) БНХАУ-ын Ганьсу мужийн Жанъе хотын Соёл, аялал жуулчлалын Хунфугу дүүргийн төлөөлөгчийн илтгэл> <Ким Хён Сук БНСУ-ын Тэгү Метрополитан хотын Шанхайн Төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгчийн илтгэл>
< Жао Хуайжи (赵怀志) БНХАУ-ын Нинся Хотон Үндэстний ӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын газрын Намын бүлгийн гишүүний илтгэл>
Үүний зэрэгцээ арга хэмжээний үеэр Ниншягийн онцлох бүтээгдэхүүн болох чавга, гожи жимс, мөн биет бус өвийн үзэсгэлэн, гишүүн орон нутгуудын аялал жуулчлалын сурталчилгаа, бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. Төлөөлөгчид хурлын үеэр Сапотоу аялал жуулчлалын бүс, элсэн цөлтэй тэмцэх туршилтын бүс, од харж амрах кэмп зэрэг газруудаар зочлон, Ниншягийн эко хамгаалал, соёлын өвийн нэгтгэсэн хөгжлийг биечлэн харлаа.

Мөн оролцогчид Ниншягийн алдартай аялал жуулчлалын бүс болох Сапотоу цөл, шөнийн оддын аялал жуулчны бааз, экологийн хамгаалалтын газрын туршлагуудтай газар дээр нь танилцсан байна.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад (Жунвэй Дэйли, Ниншя Дэйли, Ниншя Эдийн засгийн сонин, China Daily гэх мэт) өгсөн ярилцлагадаа аялал жуулчлалын хөгжлийн ижилсэл, тээврийн сүлжээний хомсдол, зах зээлийн эрэлт өөрчлөгдөж буй зэрэг Дорнод Хойд Азийн аялал жуулчлалын тулгамдсан асуудлуудыг дурдав. Тэрбээр эдгээрийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн захиргаадын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, бие биенээсээ суралцан, бүс нутгийн онцлогтой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг тасралтгүй хөгжүүлж, олон хэлбэрээр сурталчлах ёстойг онцлон тэмдэглэлээ.
