본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ниншя Хотон Үндэстний ӨЗО-ы Ардын төлөөлөгчдийн хурлын орлогч дарга Дун Лин-тэй уулзлаа

2025-09-16

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Им Бён Жин ерөнхий нарийн бичгийн дарга 9-р сарын 11-ний (Пүрэв) орой「2025 NEAR Аялал жуулчлалын хорооны хурал-д оролцох үеэр NEAR-ын төлөөлөгчдийн хамт Ниншя Хотон Үндэстний өөртөө засах орны Ардын төлөөлөгчдийн их хурлын орлогч дарга Дун Лин (董玲)-тэй уулзалт хийв.



Им Бён Жин NEAR-ын ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Ниншя Хотон Үндэстний өөртөө засах орон нь БНХАУ-ын ‘Баруун бүсийн их хөгжлийн’ болон ‘Хөх мөрний сав газрын экологийн хамгаалал ба өндөр хөгжил’-ийн стратеги зэрэгцэн хэрэгждэг бүс нутаг бөгөөд Хөх мөрөн ба Торгоны зам огтлолцдог түүх, соёлын төв цэг юм. Ийм газар Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбооны аялал жуулчлалын салбар дахь олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны Аялал жуулчлалын хорооны хурал болж буй нь маш их утга учиртай” хэмээгээд “Энэхүү Аялал жуулчлалын хорооны хурлын үеэр гишүүн засгийн газруудын хооронд аялал жуулчлалын салбар дахь солилцоо, хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэж найдаж байна” хэмээн нэмж хэлэв.

Дун Лин орлогч дарга хурлын нээлтэнд хэлсэн үгэндээ Ниншя болон Жүнвэй хотын аялал жуулчлалын салбарын давуу талыг танилцуулсны дараа, тус хурлын үеэр ① орон нутгийн засаг захиргаадын хооронд бодит харилцааг гүнзгийрүүлэх, ② аялал жуулчлалын салбар дахь мэргэжлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, ③ хүмүүнлэг, соёлын салбар дахь солилцоог идэвхтэй дэмжих зэрэг саналуудыг дэвшүүлж, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлов.

Мөн тэрээр “Энэхүү Аялал жуулчлалын хорооны хурал нь зөвхөн солилцооны талбар бус, харин бүс нутгийн хамтын хөгжил, цэцэглэлтийг урагшлуулах бодит хамтын ажиллагааны платформ болон хөгжинө хэмээн найдаж байна” гэв.



Тус өдөр болсон бүлгийн уулзалтад Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинээс гадна Монгол Улсаас Хөвсгөл аймгийн орлогч дарга Цэрэнбадрах Гансүх, Баянхонгор аймгийн орлогч дарга Батмөнх Наранбаяр, Дундговь аймгийн орлогч дарга Цэдэнбал Ариунбаяр, ОХУ-аас Буриадын Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Вячеслав Сухоруков, БНХАУ дахь БНСУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Ким Ын Су, Казахстаны Түркестан мужийн Аялал жуулчлалын газрын дарга Жумакан Чингисхан, Японы Окинава мужийн Засаг даргын тамгын газрын орлогч зөвлөх Наказато Кадзуюки, БНСУ-ын Сиань хот дахь Ерөнхий консулын газрын консул Ким Ён Мин, БНСУ-ын Чолланамду мужийн Шанхайн төлөөлөгчийн газрын дарга Ким Дон Чоль, БНСУ-ын Кёнсаннамду мужийн Шанхайн төлөөлөгчийн газрын дарга орлогч Чао Дандан зэрэг гадаадын төлөөлөгчид оролцов.

Мөн БНХАУ-ын талаас Жүнвэй хотын Намын хорооны дарга Лю Гочян (刘国强), Жүнвэй хотын дарга Ма Шюэлань (马秀兰), Ниншягийн Гадаад хэргийн газрын дарга Бай Юйжэнь (白玉珍), Жянши мужийн Гадаад хэргийн газрын дарга Фань Юн (范勇), Хунань мужийн Ард түмний гадаад найрамдлын холбооны дэд ерөнхийлөгч Ван Ливэнь (王丽文), Ниншягийн Соёл, аялал жуулчлалын газрын намын хорооны гишүүн Жао Хуайжи (赵怀志) зэрэг олон төлөөлөгчид оролцлоо.

Албан ёсны уулзалт дууссаны дараа Дун Лин орлогч дарга бүлгийн уулзалтад оролцсон төлөөлөгчдөд хүндэтгэлийн зоог барив.