본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Узбекистан улсын Самарканд мужийн захирагчтай уулзлаа

2025-07-24

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일

7-р сарын 23-ны өдөр Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо (NEAR)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин БНСУ дахь Узбекистан улсын Элчин сайдын яаманд болсон “Солонгос–Узбекистаны Бизнес Форум”-д оролцохоор албан ёсоор айлчилж буй Самарканд мужийн захирагч Бобоев Адизтай уулзаж NEAR Холбоог  танилцуулан тус Холбоонд сурвалжлагч гишүүнээр элсэхийг санал болгов.

Ерөнхий нарийн бичгийн дарга уг уулзалтыг зохион байгуулсан БНСУ дахь Узбекистан улсын Элчин сайд Алишер Абдусаломовт талархал илэрхийлсний дараа NEAR Холбооны үйл ажиллагаа болон энэ онд зохион байгуулах гол арга хэмжээн, мөн сурвалжлагч гишүүнээр элсэх тогтолцоо, элсэх журам зэргийг танилцуулж, Самарканд муж тус Холбооны сурвалжлагч гишүүнээр элсэх асуудлыг нааштайгаар хүлээж авч үзэхийг хүслээ.

Түүнчлэн 8-р сарын эхээр зохион байгуулагдах “NEAR Залуучуудын манлайлал” форумд Узбекистаны залуус оролцохоор болсон тул элчин сайдыг видео мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн бөгөөд 10-р сард Жэжү мужид болох Тамна соёлын наадамд Узбекистаны уран бүтээлчдийг оролцуулах талаар туслалцаа үзүүлэхийг хүсэв.



Захирагч Бобоев Адиз нь Ерөнхий нарийн бичгийн даргаас NEAR Холбоо нь Зүүн хойд Азийн орон нутгуудын олон талт хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдгийг мэдсэн бөгөөд эх орондоо буцсаны дараа NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсэх асуудлыг идэвхтэй судлах болно гэв.

Уулзалтын дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Солонгос–Узбекистаны бизнес форумын нээлт болон байгууллагууд хоорондын гарын үсэг зурах ёслолд оролцов.



Нөгөөтэйгүүр, Самарканд муж нь Узбекистан улсын төв хэсэгт орших бөгөөд Тажикистан улстай хил залгадаг. Ойролцоогоор 4 сая хүн амтай, Торгоны замын соёлын төв болсон Самарканд хот байрладаг ба тус хот нь ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эртний хот юм.