NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн газар 2 сарын 21-ний өдөр Ганьсу мужийн захирагч Рэнь Жэньхэд илгээсэн шинэ оны мэндчилгээнд хариу захидал хүлээн авлаа.
Рэнь дарга хариу захидалдаа 2023 оны 10-р сард Ганьсу муж NEAR-ийн албан ёсны гишүүнээр элссэндээ баяртай байгаагаа илэрхийлээд, NEAR нь Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын хамтын ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж буйг өндрөөр үнэлж байгаагаа тэмдэглэв. Мөн цаашид бүс нутгийн эдийн засаг, худалдаа, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөв.
Түүнчлэн, Рэнь дарга NEAR-ийн платформыг ашиглан Ганьсу муж Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж, энэ оны 7-р болон 9-р сард Ганьсу мужид болох "31 дэх удаагийн Ланьжөүгийн хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт" болон "8 дахь удаагийн Торгоны зам (Дүнхуан) олон улсын соёлын экспо"-д Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинийг урив.