본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Жэжү мужийн дарга У Ён Хүнтэй уулзлаа

2025-02-19

Бичлэг оруулах

Admin

첨부파일


NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга 2-р сарын 18-ны өдөр Жэжү мужийн захиргаанд айлчилж, мужийн дарга У Ён Хунтай уулзлаа.

Тэрээр 3 сарын 12-14-ны өдрүүдэд Жэжү хотод болох "2025 NEAR-Гишүүн орон нутгуудын хурал"-ын нээлтэд оролцохоор урилга хүлээн авсан У Ён Хун даргад талархал илэрхийлсэн байна.

Мөн энэ оны NEAR-ийн гол үйл явдлуудын төлөвлөгөөг танилцуулж, 6 сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотод болох NEAR-ийн 15-р Бүгд хуралд оролцохыг хүссэн бөгөөд, 2027-2029 оны хооронд NEAR-ийн тэргүүлэгчээр Солонгосын орон нутгууд ажиллахтай холбоотойгоор “Энхтайвны арал” гэгддэг Жэжү муж Зүүн хойд Азийн орон нутгуудын харилцаанд манлайлах үүрэгтэй байдгийн хувьд Холбооны тэргүүлэгчээр ажиллах хүсэлт гаргахыг санал болгов. 



Хариуд нь У Ён Хун дарга NEAR Холбоо Зүүн хойд Азийн орон нутгуудын олон талт харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлээд Жэжү мужид NEAR-ийн Гишүүн орон нутгуудын хурал зохион байгуулах болсонд талархал илэрхийлэв.

Нөгөөтэйгүүр У Ён Хун дарга 2016 онд БНСУ-ын 20 дахь Үндэсний Ассемблейн гишүүнээр сонгогдож, 2020 онд улиран сонгогдсон бөгөөд, 2022 онд Жэжү мужийн даргаар сонгогдсон юм.