NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2-р сарын 18-нд Жэжү хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газарт зочилж, Ерөнхий консул Чэнь Жяньжүнтэй уулзалт хийлээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 3-р сард Жэжү хотод зохион байгуулах "NEAR гишүүн орон нутгуудын хурал"-д мэндчилгээ дэвшүүлэх болсонд талархал илэрхийлж, NEAR-ийн сүүлийн үеийн нөхцөл байдал болон энэ жилийн гол арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулжээ. Мөн NEAR платформын хүрээнд БНХАУ-ын гишүүн орон нутгууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, NEAR-ийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлж, талархал илэрхийлсэн байна.

Ерөнхий консул Чэнь Жяньжүн БНХАУ-ын Ерөнхий консулын газар нь Хятадын орон нутгийн засаг захиргаа болон Жэжү хотын хооронд хөрөнгө оруулалт, соёлын солилцоо зэрэг олон салбарт идэвхтэй харилцаа өрнүүлж байгаагаа танилцуулсан. Тэрээр NEAR нь Зүүн Хойд Ази дахь орон нутгийн засаг захиргааны олон талт харилцааны чухал платформ болохыг өндрөөр үнэлж, цаашид NEAR-тай идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин болон Ерөнхий консул Чэнь Жяньжүн нар энэ онд Гёнжу хотод, ирэх онд Хятад улсад APEC-ийн хурал зохион байгуулагдах тул тус арга хэмжээг амжилттай зохион байгуулах нь Зүүн хойд Ази дахь улс төрийн байдал хөнгөрч, БНСУ болон Хятад улсын харилцаа төдийгүй хоёр улсын орон нутгийн засаг захиргаанууд болон Зүүн хойд Ази дахь орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаа улам бэхжихийн төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй хэмээн санал нэгдсэн байна.
Түүнчлэн, Жэжү хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын консул Сүнь Шао Хуа, NEAR-ийн Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Чой Жу Хуа нар тус уулзалтад оролцсон юм.