본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ляонин мужийн дэд дарга Жао Хунбин, NEAR-ийн Бүгд хурлыг зохион байгуулах талаар хэлэлцэхээр Хэрэг эрхлэх газарт зочиллоо

2025-02-14

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 DSC05576.JPG

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Ляонин мужийн Гадаад харилцааны газрын дэд дарга Жао Хунбин болон бусад төлөөлөгчдийг 2 дугаар сарын 14-нд NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт хүлээн авч, энэ оны 6 дугаар сарын 11-нээс 13-ны хооронд зохион байгуулах "NEAR 15-р Бүгд хурал"-ын талаар ярилцав.



Дэд дарга Жао Хунбин Им нарийн бичгийн даргад болон Хэрэг эрхлэх газарт Бүгд Хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байгаад талархал илэрхийлээд "NEAR 15-р Бүгд хурал" нь энэ жил зохион байгуулагдаж буй NEAR-ийн хамгийн том, чухал арга хэмжээ бөгөөд Хэрэг эрхлэх газар болон тэргүүлэгч орон нутаг болох Ляонин муж хамтран сайтар бэлтгэн, амжилттай зохион байгуулахын төлөө хичээнгүйлэн ажиллах хэрэгтэй хэмээн хэлжээ.

Талууд арга хэмжээний ерөнхий хуваарь болон дэлгэрэнгүй хөтөлбөрийг хэлэлцсэн бөгөөд ихэнх асуудлаар зөвшилцөлд хүрсэн ч зарим асуудлыг дараа хэлэлцэхээр болжээ.



Үүний зэрэгцээ, "NEAR 15-р Бүгд хурал" нь 2025 оны 6 дугаар сарын 11-нээс 13-ны хооронд БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотод зохион байгуулагдах бөгөөд гишүүн орон нутгуудын аймаг, мужийн түвшний удирдлагууд оролцож, дараагийн тэргүүлэгч орон нутгийг сонгох, шинэ гишүүн орон нутгийг элсүүлэх, орон нутгийн засаг захиргаадад тулгарч буй асуудлыг хэлэлцэх, гишүүн орон нутгууд бодлогоо сурталчлах, хамтарсан тунхаг бичих зэрэг үйл явдлууд болно.