NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 2 сарын 11-ний өдөр Сөүл хотноо Казахстан улсын Элчин сайд Нургали Арыстановыг үдийн зоогт урьж, тус улсын Түркестан мужийн NEAR-т гишүүнээр элсэх хүсэлтийг дэмжсэнд талархал илэрхийлэв.
Тэрээр Түркестан мужийг гишүүнээр элсүүлэх асуудлыг энэ оны 6-р сард БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болох NEAR-ийн Бүгд хурлаар албан ёсоор шийднэ гэдгийг онцолж, Казахстаны бусад орон нутгууд ч гишүүнээр элсэхийг хүсвэл 3-р сарын эхний хагаст багтаан хүсэлтээ гаргахыг санал болгов.

Хариуд нь Элчин сайд Арыстанов Казахстаны Элчин сайдын яам NEAR-тай хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг хэмээн дурдсан бөгөөд, зөвхөн Түркестан мужаар хязгаарлагдахгүй, Казахстаны бусад мужуудаас ч гишүүнээр элсэх хүсэлтэй байгааг тайлбарлав. Тэрээр бусад мужуудийн гишүүнчлэлийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Хариуд нь Им дарга Түркестан мужийн гишүүнчлэл нь Казахстан улс болон NEAR Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломж болох бөгөөд цаашид Казахстаны засаг захиргаад, мөн Казахстан ба Солонгосын орон нутгийн засаг захиргаад болон NEAR-ийн гишүүн орнуудын хооронд солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллахаа илэрхийлэв.

Нөгөөтээгүүр, Төв Азийн Казахстан улсын Түркестан муж нь саяхан БНСУ дахь өөрийн Элчин сайдын яамаар дамжуулан NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн юм.