본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

2025 NEAR Гишүүн орон нутгуудын хурал : 6 улс, 52 орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагын 132 хүн оролцоно

2025-02-10

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 워크숍.jpg

첨부파일


NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар 2025 оны NEAR-ийн Гишүүн орон нутгуудын хуралд оролцох хүсэлтийг 1-р сарын 31-ний өдөр хүлээн авч дуусгав.


Энэ жилийн хуралд 6 улсын 46 орон нутгийн захиргаа, 6 холбогдох байгууллага буюу БНСУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам, БНХАУ, Японы Ерөнхий консулын газар, TCS (Зүүн Хойд Азийн Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн газар), БНСУ-ын Хот, мужуудын захирагч нарын холбооноос нийт 132 хүн оролцохоор бүртгүүлсэн. Үүнд : Хятад улсаас 12 муж, Япон улсаас 4 муж, Монгол улсаас 12 аймаг, 1 хот, Орос улсаас 3 муж, Киргиз улсаас 1 муж, холбогдох байгууллагаас 6 газар оролцох юм.


Гол оролцогчидыг дурдвал Жэжү мужийн захирагч О Ён Хүн, Монгол болон Орос улсаас орлогч дарга 6, БНСУ дахь ОХУ-ын Элчин сайд, БНСУ дахь Монгол улсын Элчин сайд, TCS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Жэжү дэх Хятад, Япон улсын Ерөнхий консул, Солонгосын Хот, Мужуудын Захирагч нарын Холбоо, Солонгосын орон нутгуудын олон улсын харилцааны элчин сайд, гишүүн орон нутгуудын газрын дарга нар зэрэг нийт 26 өндөр түвшний төлөөлөгч оролцохоор төлөвлөжээ.


Энэ жилийн хуралд дараах үйл ажиллагаа багтсан. Үүнд : NEAR-ийн гол үйл ажиллагааны тайлан, 2025 онд болох хороодын хурлын танилцуулга, гишүүн орон нутгуудын бодлого, NEAR-ийн хөгжлийн талаарх хэлэлцүүлэг, Зүүн хойд Азийн орон нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой 1:1 уулзалт болно., NEAR-ийн гишүүн орон нутгуудын хурал нь 2007 оноос хойш гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ жил 21 дэх удаагаа болно.