Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 2 сарын 6-ны өдөр Токиод байрлах Японы Ерөнхий сайд асан Хатояма Юкио-гийн албан тасалгаанд айлчилж, түүнтэй уулзав.
Тэрээр Зүүн хойд Азийн орон нутгийн захиргаадын хамгийн том олон талт хамтын ажиллагааны платформ болох NEAR Холбооны үйл ажиллагааг танилцуулж, Япон улсын гишүүн байгууллагуудын оролцоо, 2024 оны гол үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн, Японы гишүүн байгууллагуудын NEAR-ийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцох боломжийг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэхийгЕрөнхий сайд асан Хатояамагаас хүслээ. Мөн энэ оны 6-р сард Хятад улсын Ляонин мужид болох “15 дахь удаагийн NEAR-ийн Бүгд хурал”-д зориулж видео мэндчилгээ илгээхийг хүслээ.
Ерөнхий сайд асан Хатояама NEAR-ийн зорилго, үйл ажиллагааны үзэл баримтлалд гүнээ санал нэгтэй байгаагаа илэрхийлж, сүүлийн үеийн үйл ажиллагааг өндрөөр үнэлэн, видео мэндчилгээний хүсэлтийг баяртайгаар хүлээн авлаа. Түүнчлэн, цаашид NEAR-ийн үйл ажиллагаа, арга хэмжээнд анхаарал хандуулж, идэвхтэй дэмжихээ илэрхийлсэн юм.

Одоогоор Хатояама Юкио нь “Зүүн Азийн Нийгэмлэгийн Судалгааны Сан” (EAI)-ийн тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд Зүүн Азийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна.