본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Япон улсдахь БНСУ-ын Элчин сайд Пак Чол Хи-тэй уулзав

2025-02-10

Бичлэг оруулах

Admin

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 2 сарын 6-ны өдөр Япон улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд зочилж, Элчин сайдтай Пак Чол Хитэй уулзлаа. Уулзалтын үеэр тэрээр NEAR-ийн ерөнхий мэдээлэл, сүүлийн үеийн үйл ажиллагааны чиг хандлага, Японы гишүүн орон нутгийн захиргааны NEAR дахь оролцооны талаар танилцуулж, цаашид Японы гишүүн орон нутгуудыг NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох асуудалд Элчин сайдын яамны дэмжлэгийг хүсэв.


Хариуд нь Элчин сайд Пак Чол Хи энэхүү уулзалтаар дамжуулан NEAR-ийн талаар илүү гүнзгий ойлголттой болсон тухайгаа онцлон дурдсан бөгөөд, Японы гишүүн орон нутгуудын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхийн тулд БНСУ-д болдог "Солонгос-Японы муж, хотын захирагч нарын уулзалт"-ын үеэр NEAR-ийн танилцуулга хийх зэргээр Японы захирагч нарыг идэвхтэй уриалах боломжийг судлах санал гаргав.



Элчин сайд Пак Чол Хи 2024 оны 8-р сард Япон дахь БНСУ-ын Элчин сайдаар томилогдсон бөгөөд, өмнө нь Сөүл Үндэсний Их Сургуулийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн захирал, БНСУ-ын Үндэсний дипломат академийн захирал зэрэг албыг хашиж байсан.