Төв Ази дахь Казахстаны Туркестан муж саяхан БНСУ дахь Казахстаны Элчин сайдын яамаар дамжуулан NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт тусгай гишүүнээр элсэх хүсэлтээ илгээв.
Туркестан мужийн тусгай гишүүнээр элсэх асуудал нь гишүүн орнуудын урьдчилсан бичгэн зөвшөөрөл авсны дараа энэ оны 6-р сард Хятад улсын Ляонин мужид болох "NEAR-ийн Бүгд хурал"-аар албан ёсоор шийдэгдэх юм.
Туркестан муж тусгай гишүүнээр элссэнээр 2017 онд Вьетнамын Хо Ши Мин хот, 2024 онд Киргизийн Чүй муж тусгай гишүүнээр элссэнээс хойш NEAR-ийн 3 дахь тусгай гишүүн болох юм.
Одоогийн байдлаар NEAR нь “NEAR (Зүүн хойд Ази) + 2 (Зүүн өмнөд Ази, Төв Ази)” бодлогыг хэрэгжүүлж, бүс нутгийн дипломат ажиллагаагаа өргөжүүлж байна.
Энэ удаагийн Туркестан мужийн тусгай гишүүнээр элсэх хүсэлтийг
БНСУ дахь Казахстаны Элчин сайд Нургали Арстанов идэвхтэй дэмжжээ.

Туркестан муж нь 220 сая орчим хүн амтай, 117,249 км² талбайтай, Казахстаны өмнөд хэсэгт оршдог. Тус мужийн төв нь Туркестан хот бөгөөд гол салбаруудад хөдөө аж ахуй, нэхмэл, хүнд үйлдвэр, металлург, газрын тос боловсруулах үйлдвэрлэл багтдаг.
Одоогийн захирагч нь Кушеров Нуралхан (Kusherov Nuralkhan) бөгөөд 2015-2018 онд Шымкент хотын орлогч даргаар ажиллаж байсан. 2023-2025 онд Туркестан мужийн дэд захирагчаар ажиллаж байгаад 2025 оны 1-р сарын 6-нд мужийн захирагчаар томилогджээ.