본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын төлөөлөл Бүсан хот дахь Монгол улсын Консулын газраас зохион байгуулсан 2 дахь удаагийн Монгол кино наадмын нээлтэд оролцов

2025-02-07

Бичлэг оруулах

Admin

첨부파일


NEAR-ийн Хэрэг эрхлэх газрын төлөөлөл 2025 оны 2 сарын 6-ны өдөр Бүсан хот дахь Монгол улсын Консулын газраас Бүсан хотын Кино урлагийн төвд зохион байгуулсан
"2 дахь удаагийн Монгол кино наадам"-ын нээлтийн ёслолд оролцлоо.


Нээлтийн үйл ажиллагаанд Кино урлагийн Гу Ин Бом, Монголын Кино Урлагийн Зөвлөлийн дарга Ч.Ундрал, Ханнарэ соёлын сангийн тэргүүн, Шимсан Хонбопса хамба лам, Бусан хот дахь Монгол улсын Консул Ц.Өнөрзаяа нар баярын мэндчилгээ дэвшүүлэв.


Энэхүү кино наадмын нээлтийн кино "Шар гэгээ" нь 15 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмаар албан ёсоор сонгогдсон бөгөөд шилдэг кино зохиол, шилдэг эмэгтэй туслах дүр,шилдэг хөгжмийн зохиол гэсэн 3 номинацид шалгарсан шилдэг бүтээл юм.