본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин Хандун их сургуулийн захиралтай 2025 NEAR Залуучуудын манлайллын форумын талаар зөвлөлдөв

2025-02-04

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2 сарын 4-ний өдөр Хандун их сургуулийн захирал Чэ Ду Сонтой хамт үдийн зоог барингаа энэ оны 8-р сард зохион байгуулах "2025 NEAR Залуучуудын манлайллын форум"-ын талаар санал солилцов.


Тэрээр Форумын төлөвлөгөөг (50 орчим оролцогч, 4 хоног, 5 өдрийн хөтөлбөр, солонгос хэл дээр явагдах гэх мэт) товч танилцуулж, өнгөрсөн жилийн адил олон улсын түвшинд өндөр хөгжсөн, "глокал" (global + local) боловсролыг эрхэмлэдэг Хандун их сургуультай хамтран зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хамтын зохион байгуулалтын хүрээнд Хандун их сургуулиас хамтарч ажиллах ёстой чиглэлүүдийг танилцууллаа.


Хариуд нь Чэ Ду Сон захирал "NEAR Залуучуудын Манлайллын Форум нь Хандун их сургуулийн олон улсын түвшинг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулахаас гадна, ирээдүйн голлох үүрэг гүйцэтгэх залуучуудын харилцан ойлголцол, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ" хэмээн дүгнэж, хамтран зохион байгуулах саналыг баяртайгаар хүлээн авлаа.



Дашрамд дурдахад, "2025 NEAR Залуучуудын Манлайллын Форум" нь 8 сарын 4-8-ны өдрүүдэд "Хиймэл оюун ухааны эрин үе ба залуучуудын үүрэг" сэдвийн хүрээнд болох бөгөөд, Солонгост суралцаж буй болон амьдарч буй NEAR-ийн гишүүн орнуудын залуучууд оролцох юм. Форумын үеэр мэргэжилтнүүдийн лекц, бүлгийн хэлэлцүүлэг, NEAR-ийн жишиг форум зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулна.


Энэхүү уулзалтад Хандун их сургуулийн зүгээс Чэ Ду Сон захирлаас гадна Бак Хе Гён (дэд захирал Бан Чон Рок (олон улсын харилцааны асуудал хариуцсан дэд захирал) нар оролцов.