본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Ерөнхий нарийн бичгийн дарга, Японы Окинава мужийн зохион байгуулсан "Бүс нутгийн дипломат симпозиум"-д видео мэндчилгээ дэвшүүлэв

2025-02-04

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.png

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 2 сарын 1-ний өдөр Япон улсын Окинава мужийн Наха хотын Томоказэ хөгжлийн танхимд болсон "Бүс нутгийн дипломат симпозиум"-д видео мэндчилгээ дэвшүүлэв.



Тэрээр мэндчилгээндээ: "Олон улсын хурцадмал нөхцөл байдал нэмэгдэж буй энэ үед Окинава мужийн зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь Ази, Номхон далайн бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэх чухал арга хэмжээ болж байна. Ялангуяа орон нутгийн засаг захиргаанууд бүс нутгийн дипломат үүргийг идэвхтэй эрэлхийлж байгаа нь өндөр ач холбогдолтой юм" хэмээн онцлон дурдлаа.


Түүнчлэн NEAR-ийн Хэрэг эрхлэх газар нь цаашид NEAR-ийн ажиглагч гишүүн болох Окинава мужтай нягт хамтран ажиллаж, бүс нутгийн дипломат үзэл баримтлалыг бодит ажил болгоход болон мужийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд бүхий л дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийллээ. Тэрээр мөн Окинава мужийг аль болох хурдан NEAR-ийн үндсэн гишүүнээр элсэхийг хүсэж буйгаа илэрхийлэв.



Энэ өдөр болсон арга хэмжээ Тамаки Дэни Окинава мужийн захирагчийн нээлтийн үг, Им Бён Жин Ерөнхий нарийн бичгийн даргын видео мэндчилгээ, "Ази, Номхон далайн бүсийн энх тайвны хамтын ажиллагааны төсөл"-ийн судалгаа, тайлан (мэргэжилтнүүд болон судлаачидтай уулзалт), Японы Гадаад хэргийн яамны Окинава дахь төлөөлөгчийн газрын Элчин сайдын илтгэл, Мэргэжилтнүүдийн оролцсон хэлэлцүүлэг дарааллаар явагдав.

Окинава муж нь 2023 онд "Бүс нутгийн дипломат алба"-ыг байгуулан, бүс нутгийн дипломат үйл ажиллагааг идэвхтэй хөгжүүлж эхэлсэн. Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн хурцадмал байдлыг бууруулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд бүс нутгийн дипломатын гүйцэтгэх үүргийг Окинава болон олон улсад сурталчлах зорилгоор энэхүү симпозиумыг зохион байгуулжээ.

Окинава муж 2024 онд NEAR Холбооны ажиглагч гишүүнээр элссэн бөгөөд тус Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.