NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 9-р сарын 25-ны өдөр БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон 14 дэх удаагийн NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн хуралд оролцсон Монгол улсын Увс аймгийн Засаг дарга Ч. Чимэд, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар нарыг хүлээн авч, хамтдаа үдийн зоог барив.
Им дарга Монгол улсад болох орон нутгийн сонгууль дөхөж буй завгүй үед хуралд оролцсонд талархал илэрхийлээд NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Монгол улсын орон нутгуудтай хамтран ажиллахыг чухалчилдаг талаар дурдав. Тэрээр NEAR-ийн гишүүн орон нутгуудын төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөрт Монгол улсын орон нутгуудаас 9 хүн сонгосон, мөн Ённамын их сургуулийн Пак Жон Хигийн Сэмаул төгсөлтийн дараах сургуулийн магистрын тэтгэлэгт Монголын 2 төрийн албан хаагчийг тодорхойлсон тухай мэдээлж, цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсэв

Увс аймгийн Засаг дарга Ч. Чимэд 14 дэх удаагийн NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн хурал амжилттай болж буйд баяр хүргэж, өнгөрсөн жил Үльсан хотод болсон NEAR-ийн Бүгд хурлын үеэр Им даргатай уулзсанаа дурсаж, дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн Увс аймаг NEAR-ийн гишүүн хот болох Инчон хоттой боловсролын салбарт хамтран ажиллаж буй талаар танилцуулав..

Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М. Хуягбаатар Монголд орон нутгийн сонгууль ойртож, завгүй байгаа ч NEAR-ийн чухал арга хэмжээнд биечлэн оролцохоор ирснээ хэлээд, хурлын дараа Хөвсгөл аймгийн ИТХ-д нэр дэвшсэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгав.