본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга БНКУ-ын Чүй мужийн захирагчтай уулзав

2024-09-27

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 DSC00768.JPG

첨부파일

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 9 сарын 24-ний өдөр БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон "NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн хурал"-д оролцсон БНКУ-ын Чүй мужийн захирагч Канат Жумагазыевтай уулзаж, харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Им дарга энэ удаагийн өндөр түвшний ажлын хэсгийн хуралд биечлэн оролцсон Жумагазыев захирагчид талархал илэрхийлж, NEAR-ийн үйл ажиллагааг танилцуулан, Чүй муж NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элссэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Мөн тэрээр NEAR-ийн "NEAR+2" бодлогын талаар танилцуулж, ирэх жил Казакстан,Узбекистанаас NEAR-т сурвалжлагч гишүүнээр элсэх хүсэлтэй тохиолдолд тэр асудалтай холбогдуулан дээрх улсуудад ажлын айлчлал хийхдээ Чүй мужид айлчлах бодолтойгоо дуулгав.



Хариуд нь Чүй мужийн захирагч Канат Жумагазыев Канат NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсэхэд тусалсанд талархал илэрхийлээд, Чүй муж NEAR-тай хамтран ажиллах өндөр сонирхолтой байгаа бөгөөд NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлэв. Тэрээр NEAR-ийн платформыг ашиглан эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны хөгжил зэрэг салбарт бүс нутгийн засаг захиргааны хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчилж байгаагаа онцлов.  




Дашрамд дурдахад, энэ удаагийн "NEAR-ийн Дээд түвшний ажлын хэсгийн хурал"-аар Чүй муж Төв Азийн бүсээс элссэн анхны NEAR-ийн сурвалжлагч гишүүн, Вьетнам улсын Хо Ши Мин хотын дараагаар элссэн хоёр дахь сурвалжлагч гишүүн боллоо.