NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9 сарын 24-ний өдөр БНХАУ-ын Ляонин мужийн Шэньян хотноо болсон "NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн хурал"-д оролцсон ОХУ-ын Буриад улсын Шадар сайд Кочетова Екатеринатай уулзаж, NEAR-ийн Тэргүүлэгч орон нутгийн үүргийн талаар санал солилцов.
Ерөнхий нарийн бичгийн дарга Им 9 сарын эхээр ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын дараа энэхүү Ажлын хэсгийн хуралд биечлэн оролцсон Шадар сайд Кочетовад талархал илэрхийлж, NEAR-ийн бүтэц, үүргийн талаар тайлбарлав.
Нэмж дурдахад, Бүгд Найрамдах Буриад Улс дараагийн Тэргүүлэгч орон нутгаар ажиллах тул онцгой нөхцөл байдал тохиолдохгүй бол ирэх оны Ляонин мужийн NEAR-ийн Бүгд хуралд Ерөнхийлөгч Цыденов ОХУ-ын бусад гишүүн орон нутгуудын тэргүүн нарын хамт өөрийн биеэр оролцож, Тэргүүлэгчийн үүргээ хүлээн авах юм.
Шадар сайд Кочетова Екатерина Ерөнхий нарийн бичгийн дарга Им завгүй хэдий ч тусгайлсан уулзалт хйиж буйд талархаж буйгаа илэрхийлж, мөн NEAR-ийн Тэргүүлэгч орон нутгаар ажиллахтай холбоотой асуудлыг хэлэлцэв.
Шадар сайд Кочетова Бүгд Найрамдах Буриад Улс олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнд оролцож байсан арвин туршлагатайг онцлоод Тэргүүлэгчийн үүргийг амжилттай гүйцэтгэхийн төлөө хүчин чармайлт гаргана гэдгээ хэллээ.

Энэ үеэр ОХУ-ын Буриад улс NEAR-ийн 16 дахь удаагийн Тэргүүлэгчээр ажиллах хүсэлтээ NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна. NEAR-ийн Тэргүүлэгч болох хүсэлтэй гишүүн орон нутгуудын саналыг 2025 оны Бүгд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, албан ёсоор санал хурааж шийдвэрлэх юм.