본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бүсан хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас зохион байгуулсан Хятадын үндэсний баярын арга хэмжээнд оролцов

2024-09-23

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 0.jpg

첨부파일


NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин 9 сарын 20-ны өдөр Бүсан хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газраас зохион байгуулсан Хятадын үндэсний баярын арга хэмжээнд оролцож, Ерөнхий консул Жинь Ил Пюд баяр хүргэв. Тэрээр 9 сарын 25-ны өдөр Ляонин мужид болох Дээд түвшний ажлын хэсгийн хурал, 10 сард Хунань мужид болох Шинэчлэлийн хорооны хурал зэрэг NEAR-ийн энэ жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулан, 10 сарын 8-ны өдөр болох NEAR DAY арга хэмжээнд оролцохыг урихын зэрэгцээ NEAR-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэв.



Им дарга Хятадын үндэсний баярын хүлээн авалтад хүрэлцэн ирсэн Бүсан хот дахь ОХУ-ын Ерөнхий консулын газрын Ерөнхий консул Дудник, мөн хот дахь Монгол улсын Консулын газрын Консул Ц.Өнөрзаяа, Казакстан улсан Ерөнхий консулын газрын консул Аслан Аскар нартай уулзаж, NEAR-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, дэмжиж ажиллахыг хүсэв.



Юуны өмнө тэрээр Ерөнхий консул Дудникт хандан Оросын Дорнын эдийн засгийн форумд оролцсон болон Приморийн хязгаарын Ерөнхий сайд зэрэг Оросын мужийн захирагчаас дээш түвшний удирдлагуудтай хийсэн уулзалтын үр дүнгийн талаар танилцуулж, 10 сарын 8-ны өдөр болох NEAR DAY арга хэмжээнд тус газрын Дэд консул оролцохоор болсонд талархлаа илэрхийлэв.


Казакстан улсаас БНСУ-ын Бүсан хотод суугаа Ерөнхий консул Аслан Аскартай Казакстаны муж, орон нутгийг NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэхээр БНСУ-д суугаа Казакстан улсын Элчин сайдтай уулзах төлөвлөгөөгөө тайлбарлаж, Казахстан улсын орон нутгуудыг NEAR-ийн сурвалжлагч гишүүнээр элсүүлэхэд хамтран ажиллахыг хүсэв.


     

Дараагаар нь Бүсан хотод суугаа Монгол улсын Консул Ц.Өнөрзаяатай уулзан NEAR-ийн сүүлийн үеийн үйл ажиллагааг танилцуулж, 10 сарын 8-ны өдөр болох NEAR DAY арга хэмжээнд оролцохоор болсонд нь талархал илэрхийлэв.


Бүсан хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газрын Дэд консул Вэй Лэйфэйгийн хөтлөн явуулсан хүлээн авалтын хүрээнд Хятадын хөгжил дэвшлийг харуулсан видео үзүүлэн Солонгос болон Хятадын төрийн дуулал эгшиглүүлэх ёслол, баярын үг, хүндэтгэлийн үг болон баярын тоглолтоор үргэлжлэв. Арга хэмжээнд Бусан хотын ИТХ-ын дарга Ан Сон Мин, Бусан хотын захирагч асан Хо Нам Шик, Солонгос-Хятадын найрамдлын холбооны ерөнхийлөгч Шин Жон Тэк, Олон улсын сонины ерөнхийлөгч Ким Сэ Хуан нар оролцож баярын үг хэлсэн бол Бүсан хотын захирагч Пак Хён Жүн, Гёнсанбүг мужийн захирагч И Чоль У, Кимхэ хотын захирагч Хонг Тэ Ён нар видео мэндчилгээ илгээжээ. Мөн Үльсан хотын захирагч Ким Ду Гём, Гёнсаннам мужийн захирагч Пак Ван Су, Жинжү хотын захирагч Жо Гю Ил нар баярын захидал илгээсэн байна. Тус хүлээн авалтад Консулын газар харьяалагдах бүсийн холбогдох салбарын зочид, Бүсан дахь олон улсын байгууллагууд, Хятадын хөрөнгө оруулагч байгууллагын удирдлагууд, хятад иргэд болон оюутны төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцжээ.