본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, 2024 Солонгос-Японы наадамд оролцов

2024-09-23

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 전경.jpg

첨부파일


Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин нь 9 сарын 22-ны өдөр Сөүл хотын COEX төвд болсон “2024 Солонгос-Японы наадам”-д оролцов.



Тэрээр уг арга хэмжээг ивээн тэтгэсэн БНСУ-д суугаа Япон улсын  Элчин сайд Мизушима Коичирод баяр хүргэж, өөрийн Япон дахь айлчлалын үр дүн болон 9 сард БНХАУ-ын Ляонин мужид болох 14 дэх удаагийн Дээд түвшний ажлын хэсгийн хурлын талаар танилцуулж, NEAR-ийн үйл ажиллагаанд анхаарал тавьж, дэмжиж ажиллаж байхыг хүсэв.


Мөн тус арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ю Ин Чон, Солонгос-Японы парламентын найрамдлын холбооны дарга Жү Хо Ён, Гадаад хэргийн яамны Дэд сайд Кан Ин Сон, CJ группын захирал Сон Гён Шиг, Гадаад хэргийн яамны сайд асан Ю Мён Хван, Япон улсад БНСУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Чой Сан Ён, Элчин сайд асан Ю Хынг Сү, Элчин сайд асан И Бён Ги тэргүүтэй зочид оролцсон бөгөөд тэдгээр зочдод Им дарга NEAR-ийг танилцуулав.


Нөгөөтэйгүүр, "Солонгос-Японы наадам" нь 2005 онд Солонгос-Японы дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх “Солонгос-Японы найрамдлын жил”-ээс үүсэлтэй бөгөөд хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор болдог, хамгийн том иргэдийн солилцооны арга хэмжээ юм. Энэ жил 20 дахь удаагаа болж байна. Энэ жилийн наадмын сэдэв нь "Наадам дээр дэлгэрэх найрамдлын цэцэг" бөгөөд "2024 оны Солонгос-Японы наадам"-ыг 9 сарын 28-29-ний өдрүүдэд Токио хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.


Арга хэмжээний тухай мэдээлэл : https://omatsuri.kr/introduction