9 сарын 19-ний өдөр NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга NEAR-ийн тусгай гишүүн болох Гёнсанбүг мужийн Пухан хотоос зохион байгуулсан “2024 Пуханы Олон улсын залуучуудын цугларалт”-ын хүлээн авалтын ажиллагаанд оролцож баяр хүргэв.
Им дарга баяр хүргэж хэлсэн үгэндээ “Солонгос, Хятад, Япон улс урт удаан хугацааны харилцааны түүх, нийтлэг соёлтой хөршүүд болохын зэрэгцээ улс хоорондын зөрчил үл итгэлцэл зэрэг шийдвэрлэх ёстой асуудал байгаа нь үнэн” гээд үүнийг шийдвэрлэхийн тулд төр засгийн газрын хамтын ажиллагаа төдийгүй орон нутгуудын эдийн засаг, хамтын ажиллагаа, соёлын харилцааг олон салбарт тууштай хичээх хэрэгтэй гэж онцолсон бөгөөд энэ удаагийн арга хэмжээгээр дамжуулан орон нутгуудын ирээдүйн гол эзэд болох Солонгос, Хятад, Японы залуучууд хоорондоо туршлага, соёлоосоо солилцож, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх чухал завшаан болохыг хүсэв.

Нөгөөтэйгүүр “2024 Пуханы Олон улсын залуучуудын цугларалт”-ыг Пухан хот ба Солонгосын хот, мужийн захирагч нарын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан арга хэмжээ бөгөөд Пухан хотын залуучуудад Хятад, Японтой ах дүүгийн харилцаат хотуудын залуучуудтай харилцах боломжийг олгож, орон нутгуудын залуучуудын олон улсын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулсан.

Энэ удаагийн арга хэмжээнд оролцсон Солонгос, Хятад, Япон 3 улсын ах дүүгийн харилцаат хотуудын 30 залуус 9 сарын 19-22-ны өдрүүдэд Пухан хотын гол аялал жуулчлалын газруудаар аялаж, далайн спорт, K-Culture соёлтой танилцаж, ‘Залуучуудын өдөр’ арга хэмжээнд оролцох зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох юм.