본문 바로가기

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Оросын төрийн мэдээллийн агентлагт NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга тусгай ярилцлага өглөө

2024-09-13

Бичлэг оруулах

Admin

Файл

첨부파일 1.jpg

첨부파일


Оросын төрийн мэдээллийн агентлаг RIA Novosti (Өнөөдрийн Орос) нь 9 сарын 4-ний өдөр Владивосток хотноо болсон "2024 Дорнын эдийн засгийн форум"-д оролцсон NEAR-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтай хийсэн тусгай ярилцлагыг 9 сарын 9-ний өдөр 3 сэдвээр нийтэлжээ.




RIA Novosti-д нийтлэгдсэн ярилцлагын гол агуулга нь: ▲ Буриадын БНУ-ын тэргүүн Алексей Цыденов нь энэ оны 4-р сард Буриад улсыг Орос, Хятад, Монгол, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Япон зэрэг 6 орны 81 орон нутгийн захиргааны байгууллагуудын гишүүнчлэлтэй NEAR Холбооны 16 дахь удаагийн тэргүүлэгч орон нутаг болох саналыг албан ёсоор тавиад байгаа бөгөөд тэргүүлэгч орон нутгаар сонгогдох магадлал өндөр.

▲ Буриадын БНУ тус Холбооны тэргүүлэгчээр сонгогдвол, NEAR-ийн зорилго болох харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан хамтдаа хөгжин цэцэглэх, бүс нутгийн энх тайван тогтоох үйлсэд чухал манлайллын үүрэг гүйцэтгэх боломжтой.

▲ Приморийн хязгаар NEAR-ийн Хэрэг эрхлэх газарт Дорнын эдийн засгийн форумд тусдаа NEAR арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосон бөгөөд NEAR-ийн Хэрэг эрхлэх газар Приморийн хязгаарын саналыг нухацтай авч үзэх болно.

▲ NEAR-ийн онцлог нь Ази, Номхон далайн орнууд (Өмнөд Солонгос, Япон) болон Евразийн орнууд (Хятад, Монгол, Орос, Хойд Солонгос)-ыг нэгтгэдэг. Энэ нь шинэ хүйтэн дайны үед аюул гэж үзэгдэж болох ч, Номхон далайн бүс нутаг болон Евразийн орнуудын хамтын ажиллагааг дэмжих боломжтой байгууллага юм.

▲ NEAR нь сүүлийн үеийн дэлхий болон зүүн хойд Азийн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахын тулд NEAR+2 бодлого, төв Азийн болон Зүүн өмнөд Азийн орон нутгийн засаг захиргааны дэд гишүүнчлэлийг дэмжихээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү платформ өргөжвөл хүйтэн дайны хандлага нэмэгдсэн ч NEAR-ийн үүрэг хэвээр байх болно.

Түүнчлэн, Rossiya Segodnya агентлагийн сэтгүүлч Андрей Олферт NEAR нь зүүн хойд Азийн орон нутгийн засаг захиргааны хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг үнэлээд, цаашид зөвхөн Зүүн хойд Ази ч бус Евразийн хамтын ажиллагаанд ч NEAR чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна..


Эх сурвалж : RIA Novosti 


https://tr.ria.ru/news/1147058221


https://tr.ria.ru/news/1147057730


https://tr.ria.ru/news/1147058686