NEAR-ийн Хэрэг эрхлэх газар(Ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жин) NEAR-ийн тэргүүлэгч орон нутаг болох БНХАУ-ын Ляонин мужийн захиргаанаас 9 сарын 24-26-ны өдрүүдэд тус мужийн Шэньян хотноо зохион байгуулах NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн 14-р хурал зохион байгуулахтай холбогдуулан гишүүн орон нутгуудад Ляонин мужийн захиргааны өмнөөс урилгыг дамжуулан арга хэмжээний талаар танилцуулж, холбогдох хүмүүсийг хуралд оролцуулахад ажлын дэмжлэг туслалцаа үзүүлэв
9 сарын 13-ны өдөр 6 улсын 39 орон нутаг(Хятад 5, Япон 12, Солонгос 18, Монгол 14, Орос 8, Киргизстан 4)-аас оролцох хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд дээд түвшний оролцогчдын хувьд Засаг дарга 2, Орлогч дарга 2, Дэд сайд 1, Газрын даргаас дээш албан тушаалтан бүхий 22 хүн оролцох төлөвтэй ба энэ нь тус хурлын түүхэнд хамгийн их өндөр дээд албан тушаалтан оролцсон хурал болох юм(Ляонин мужийн оролцогчид тусдаа)

Энэ удаагийн NEAR-ийн Дээд түвшний Ажлын хэсгийн хурлаар БНХАУ-ын Чинхай мужийг үндсэн гишүүнээр, БНКУ-ын Чүй мужийг сурвалжлагч гишүүнээр, БНСУ-ын Гёнсанбүг мужийн Пухан хотыг тусгай гишүүнээр тус тус элсүүлсэх болон NEAR-ийн салбар хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх арга зам, дараа жил болох NEAR-ийн Бүгд хурлыг амжилттай зохион байгуулах арга замын талаар хэлэлцэнэ.