동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

8 дахь удаагийн “NEAR-ын гишүүн орон нутгуудын сурагчдын гар зургийн уралдаан”-д Япон улсаас оролцсон сурагчдын шагналыг эздэд нь гардуулав.2021-02-17

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 상장전달.jpg  

첨부파일

Өнгөрсөн жил NEAR-ын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулсан 8 дахь удаагийн NEAR-ын гишүүн орон нутгуудын сурагчдын гар зургийн уралдаан”-д Япон улсаас оролцсон хүүхдүүдэд Ерөнхий нарийн бичгийн даргын нэрийн өмнөөс өргөмжлөл, шагнал болон батламжийг шуудангаар явуулсан билээ.

Шуудан хүлээж авсан Акита мужийн захиргаанаас уралдаанд оролцсон сурагчдийг хүлээн авч шагнал, батламжийг гардуулахаар төлөвлөж байсан ч Ковид болон цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн сурагчдын сургууль руу шагнал батламжийг явуулав. Үүний дагуу Акита мужийн Одатэ Кэйо ахлах сургуулиас уралдаанд оролцсон сурагчдын шагнал, өргөмжлөл, батламжийг гардуулав.

Ковид 19-ийн нөхцөл байдлаас үл хамааран сурагчид энэхүү уралдаанаар дамжуулан олон улстай харилцах эрхэм боломж байлаа гэж сурагчдийн анги удирдсан багш энэхүү уралдааны талаар сэтгэгдлээ илэрхийлэв. Энэ уралдаанд анх удаа сурагчдаа оролцуулсан Акита мужийн захиргаа цаашид орон нутгийн сургуулиудтай мэдээлэл солилцож уралдааны нэр хүндийг өргөхийн төлөө хичээн болно гэдгээ илэрхийлэв.

Нөгөөтэйгүүр энэхүү уралдаанд Японы 2 орон нутгаас 32 бүтээл ирүүлснээс гуравдугаар байрт 1, тусгай байрт 2 бүтээл шалгарсан юм.



Гуравдугаар байрын бүтээл-Акита мужийн Одатэ Гэйо ахлах сругуулийн сурагч Андо Кахо

Сэдэв-Сэндай Танабата Мацри