동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

Хятад улсын Нанкай их сургуулийн Ази судлалын төвийн захирал Ян Рун тэргүүтэй төлөөлөгчид ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх Газарт айлчлав.2018-09-04

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 QI2A7196.JPG  

첨부파일

Нанкай их сургуулийн (Хятад улсын Тяньжинд байрлах) Ази судлалын төвийн захирал Ян Рун, Засгийн газрын удирдлагын сургуулийн Улс төрийн тэнхимийн багш Жү Ын Рэ тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 9-р сарын 04-ний өдөр ЗХАНЗХ-ны Хэрэг Эрхлэх Газарт айлчиллаа. Тус айлчиллаар Нанкай их сургуулийн Ази судлалын төвийн Солонгос-Хятад-Япон орон нутгийн засаг захиргаадын хоорондын хамтын ажиллагаа болон Солонгос орон нутгийн засаг захиргаадын өнөөгийн байдалтай танилцах зорилготой байв. Мөн Нанкай их сургуулийн улс төрийн тэнхимийн багш Ли Чүн Бук, Лю Гон Мүн нар байлцав.
 


ЗХАНЗХ-ны ХЭГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён тус төлөөлөгчидтэй ярилцаж өдрийн зоог барингаа NEAR Холбооны хөгжлийн явц, зохион байгуулалт, ахиц амжилтын талаар танилцуулж Зүүн Хойд Азийн орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлхийн тулд 2 талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон.