동북아시아지역자치단체연합 로고

Зүүн хойд Азийн харилцаа, хамтын ажиллагааны цөм,
ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО

Хэрэг эрхлэх газрын мэдээ

Мэдээ, үйл ажиллагаа Хэрэг эрхлэх газрын мэдээ

“Зүүн хойд Азийн залуу удирдагч форум 2018” болж өнгөрлөө.2018-08-23

Бичлэг оруулахAdmin

Файл 첨부파일 2018 청년리더스포럼 개막_단체 900.JPG  

첨부파일

8 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд Гёнсанбүг мужийн Пухан хотноо орших Хандун их сургуульд болсон энэхүү форумд Зүүн хойд Азийн 5 улс буюу Монгол, Орос, Хятад, Япон, Солонгосос 70 гаруй залуус оролцлоо. 8 дугаар сарын 18-ны өдөр форумын нээлтийн ажиллагаанд NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён, Хандун их сургуулийн дэд захирал Ким Дэ Шиг нар оролцов.


Мөн энэ өдөр форумын нээлтийн ажиллагааны үеэр ирэх жил “Зүүн хойд Азийн залуу удирдагч форум”-ыг хамтран зохион байгуулах ОХУ-ын Красноярск хязгаарын “Бирюса” хэмээх залуучуудын төслийн газрын орлогч дарга Жана Ходос Шикиллева оролцож, Бирюса төслийн талаар танилцуулав. Ирэх жил Красноярск хязгаарын шилмүүст ойн бүсэд “Зүүн хойд Азийн залуу удирдагч форум”-ыг зохион байгуулах юм.



8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн форумд оролцогчид 5 хоног 6 өдрийн хугацаанд 7 багт хуваагдан “Зүүн хойд Азийн ирээдүй ба гүйцэтгэх захирлын ухаан” хэмээх сэдвээр “бүтээлч байдал ба шинэчлэл”, “санхүү”, “компаний хууль ба ёс зүй”, “бизнес харилцаа”, “маркетинг” зэрэг төрөл бүрийн чиглэлээр ярилцаж хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Форумын сүүлийн өдөр “Бизнесийн төлөвлөгөө бичих” уралдаан зохион байгуулсан бөгөөд баг бүрээр харилцан сурч авсан болон хэлэлцсэн зүйлийнхээ дагуу илтгэл тавьж өрсөлдөв. Мөн дэлхийд нэртэй ган төмөрлөгийн Поско компанийн үйлдвэртэй танилцсан ба орой нь соёлоор дотносон нөхөрлөх үдэшлэг зохион байгуулав.